Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин даргын баярын захидлыг “Fortune” чуулганы төлөөлөгчид халуунаар хүлээн авч байна

2017-12-07 15:19:11

ХОУР-гийн мэдээ: 12-р сарын 6-нд Гуанжөү хотноо 2017 оны Дэлхийн эд баялгийн  "Fortune" чуулган  эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээсэн  юм. Чуулганд оролцсон гадаад дотоодын төлөөлөгчид баярын захидлын  тухай өндрөөр үнэлж байна. АНУ, Их Британи, Канад, Швейцарь, Судан, Хятадын  төлөөлөгчид баярын захидал, Ши Жиньпин даргын алсын бодлогыг сайшааж буйгаа  илэрхийлж: Хятад улс улам нээлттэй болж, дэлхийн нийтэд ашиг хүртээж байна.  Эдийн засгийн даяаршлыг хөгжүүлэхийн төлөө Хятадтай хамтран ажиллахыг дэлхий  нийтээрээ хүсэж байна хэмээн ярьж байлаа.

Ши Жиньпин баярын  захидалдаа: Хятадын эдийн засгийн хэтийн төлөв өөдрөг, урт хугацааны турш  тогтвортой хөгжих нөхцөл, боломж, хөдөлгөх хүч бүрэн бүрдсэн гэжээ. 

Канадаас Хятадад суугаа  элчин сайд  Маккалям: Хятад улс олон салбарт  тэргүүлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Тийм ч учраас Канад улс  Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Хоёр орны хамтын ажиллагаа сайн,  ойрын хэдэн жил төдийгүй хэдэн арван жилийн өмнөхөөс ч илүү эрчтэй хөгжиж байна.  Олон улсын дэг журмыг хамгаалах, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх, даяаршлыг  ахиулах зэрэгт Хятад, Канад хоёр улс байнга адилхан дуу хоолой, ижилхэн үзэл  баримтлалтай байдаг гэв.

Ши Жиньпин баярын  захидалдаа: Хятад улс дэлхийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа цаашид  хөгжүүлэн, улс орнуудын хамтын ашиг сонирхлыг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө  оруулалтын чөлөөтэй, дөхөм байдлыг хөгжүүлэн, нээлттэй, багтаамжтай, нийтэд  ашигтай, тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртсэн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө  хичээх болно гэжээ. 

Дэлхийд алдартай Рудер PR компанийн Азийн бүсийн  ТУЗ-ын дарга Думант энэ яриаг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр  сэтгүүлчид хэлэхдээ: Дэлхийн эдийн засагт тогтворгүй хүчин зүйл их байгаа  өнөөгийн нөхцөлд талууд хамтдаа ашиг хүртэх боломжийг даяаршил л бүрдүүлж өгнө  гэжээ.

Их Британийн Хорасис  группийн ТУЗ-ын дарга Ричтер: Зарим бүс нутагт худалдааны ивээх үзэл сэргэж  эхэллээ. Дэлхийн улс орнууд Хятад улстай хамт даяаршлыг хөгжүүлэхийг уриалж  байна гэжээ.

"Даяаршил бидэнд  шаардлагатай гэж би боддог. Америк, Европ, бусад шинэ зах зээлийн орнуудад  худалдааны ивээх үзэл газар авч байна. Хятад улс бол даяаршлыг тууштай  хамгаалагч. Хятад улс даяаршлын төвд оршиж байгаа тул бид Хятадтай хамтран  ажиллаж, даяаршлыг хамтдаа дахин байгуулах хэрэгтэй”  гэжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа  саяхан болсон ХКН-ын XIX их хурлаар шинэ эриний  Хятадын онцлогтой социализмын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хөгжлийн  төлөвлөгөөг тогтоосон тухай танилцуулжээ. Хятад улс цаашдаа ард түмнээр үндэс  болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг  нухацтай хэрэгжүүлэн, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх болно.  Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, нийгмийн зохион бүтээх хүчин  чадлыг идэвхжүүлж, хөгжлийн идэвхийг улам эрчимжүүлнэ. Эдийн засгийг улам дээд  хэмжээнд нээлттэй хөгжүүлж, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг улам  гүнзгий ахиулж, нээлттэй шинэ тогтолцоог бүх талаар бүрдүүлнэ  гэжээ. 

Судан улсаас Гуанжөү хотод суугаа  консул Адам Юсеф: Ши Жиньпин даргын хэлсэн, Хятад улс цаашдаа “нэг бүс нэг  зам”-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгий ахиулж, дэлхийтэй түншлэх тухай яриа  надад гүн сэтгэгдэл төрүүлээ. Хятадын бүх талын нээлттэй байдал дэлхийн бүх улс  оронд хүртээмжтэй байх болно гэжээ.

"Энэ бол дэлхий дахинд үр өгөөжтэй,  маш тодорхой хөгжлийн стратеги юм. "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт Африкт  маш чухал. Хятадтай хамтран ажиллах нь миний эх орон, Африк тив, дэлхий  дахинд бүгдэд нь чухал юм. Би Ши Жиньпин даргын гаргасан хөгжлийн мөрийн  хөтөлбөрийг бүрэн дэмжинэ” гэжээ.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал