Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин баярын захиа илгээв

2017-12-07 15:00:36

Өнөөдөр буюу 7-нд Бээжин хотноо "Өмнөд Өмнөдийн хүний эрхийн анхдугаар чуулга уулзалт" нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа илгээж, чуулга уулзалтад халуун баяр хүргэн, дэлхийн хүний эрхийн  хөгжил хөгжиж буй орнуудын хамтын хүчин чармайлттай салшгүй холбоотой хэмээн онцолж, төв голч, шударга, нээлттэй, хүртээмжтэй үзэл баримтлалын дагуу хөгжиж буй орнуудын ард түмний хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж, хөгжиж буй орнуудын ард түмний хүний эрхийг сайтар эдлүүлж, хүн төрөлхтнийг хамтад нь хөгжүүлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт хүсэж буйгаа илэрхийлжээ. 
    
Ши Жиньпин: ХКН ард иргэдийн ашиг сонирхлыг тэргүүлэх байранд тавьсаар ирж, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдлийг өөрийн зорилт болгож, Хятадын ард түмний бүх төрлийн үндсэн ашиг сонирхлыг тасралтгүй баталгаажуулж байна. Өдгөө, хөгжиж буй орны хүн амын тоо хүн төрөлхтний 80 гаруй хувийг эзэлж байна. Хүний эрхийн ажил төрлийг улс орнуудын бодит байдал, ард түмний эрэлт хэрэгцээний дагуу урагшлуулах ёстой. Хөгжиж буй орнууд хүний эрхийн ерөнхий чанар, онцгой чанарыг уялдуулж, хүний эрхийг тасралтгүй баталгаажуулах ёстой. Хятад улс хөгжиж буй орнууд зэрэг дэлхийн улс орнуудын ард түмэнтэй хамтдаа хүчин зүтгэж, хамтын ажиллагаагаар хөгжлийг ахиулан, хөгжлөөр хүний эрхийг урагшлуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна гэжээ. 
    
Чуулга уулзалтыг Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба, ГХЯ хамтран зохион байгуулж, 70 гаруй улс орон, олон улсын байгууллагын албаны хүн, эрдэмтэн судлаач зэрэг 300 гаруй хүн хуралд оролцсон юм. 

Урьхан 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал