Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Путун 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

2017-12-07 10:56:07

6-нд, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Ийнхүү Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд  дөрөв дэх удаагаа оролцохоор боллоо. Хэрэв улиран сонгогдвол, тэр дахин 6 жил ерөнхийлөгчийн албан тушаал хаших болно.
Путин авто машины Горкий үйлдвэрийн 85 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Тэнд цугласан ажилчдын төлөөлөгчийн хүсэлтээр, тэрээр: Үүнээс илүү сайн цаг хугацаа, газар орон байхгүй. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэжээ. 
Энэ шийдвэрээ мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө Путин 2017 оны Оросын сайн дурынханд шагнал гардуулах ёслолд оролцох үеэр мөн адил асуултад, сонгуульд оролцох эсэхээ тунгаан бодох шаардлагатай. Хэрэв ард иргэд дэмжиж, хүлээн зөвшөөрсөн нөхцөлд шийдвэрээ гаргана гэж хэлж байсан юм.

Бүх Оросын санал асуулгын төвийн 11-р сарын 26-нд нийтэлсэн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, Путинийг дэмжигч 83 хувьд хүрч, итгэлийн хэмжээ гэхэд 52.5 хувь байгаа нь Оросын бусад албан тушаалтан, улс төрчдөөс хол тасархай байгаа юм. Ренчинсоо

 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал