Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Иерусалим бол Израйлийн нийслэл мөн хэмээн АНУ хүлээн зөвшөөрөв

2017-12-07 09:39:11

6-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп Иерусалим хот бол Израйлийн нийслэл мөн гэж хүлээн зөвшөөрч, АНУ-аас Израйльд суугаа Элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх үйл явцаа эхлүүлнэ хэмээн мэдэгджээ. Энэ үйл явдал Ойрх Дорнодын бүс нутагт тогтворгүй хүчин зүйл үүсгэж мэднэ хэмээн олон улсын хамтын нийгэмлэг сэтгэл түгшиж байна.

Трамп мөн өдөр телевизээр үг хэлэхдээ: Энэ шийдвэрийг гаргасан нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаа явдал бөгөөд энэ нь АНУ-ын эрх ашигт нийцэж байгаа юм гээд Элчин сайдын яамыг шилжүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлэхийг Төрийн департаментад зарлиг болгосон гэжээ. 

5-нд Tрамп Палестин, Йордан, Саудын Араб, Египет зэрэг орны удирдагчидтай тус тус утсаар яриж, энэ шийдвэрээ мэдээлсэн байна. Үүнд энэ үйл явдал "аюултай уршиг" үүсгэж мэднэ. Палестин, Израйлийн энхийн үйл явцыг бусниулж, Ойрх Дорнодод тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх болно хэмээн олон улс орон сэрэмжлүүлжээ. 6-нд Трамп энэ шийдвэрээ мэдэгдсэний дараа, олон улсын хамтын нийгэмлэг нягт анхаарч, эсэргүүцэл илэрхийлжээ. Ренчинсоо 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал