Энэ сарын 2-6-нд ТӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Данзанравжаагийн ахалсан БХАТИХ-ын Түвдийн төлөөлөгчдийн баг АНУ-д айлчлав. Төлөөлөгчид Бостон хотноо хятадын харьяат, хятад оюутан сурагчид, түвд үндэстний ахан дүүсийн төлөөлөлтэй уулзалт зохиож, Массачучэтс муж улсын Төлөөлөгчдийн танхимын туслах зэрэг удирдагчидтай уулзжээ.
Вашингтонд Америкийн Сенатын гишүүн Дианес, Баррасо, Америкийн төлөөлөгчдийн танхимын "Америк, Хятадын ажлын хэсэг"-ийн ахлагч Лаход, Ларсен нартай уулзан, парламентын гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзалт зохиосон байна.
Данзанравжаа Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо, үндэстний өөртөө засах дүрэм, Түвдэд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Түвдийн эдийн засаг, нийгмийн салбарын түүхийн ололт амжилтыг танилцуулж, айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн юм.
Урьхан