Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

БНСУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчилна

2017-12-06 16:19:27

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар, БНСУ-ын ерөнхийлөгч Mүн Жэ Ин 12-р сарын 13-16-нд Хятадад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 6-нд мэдэгджээ. Энэ удаагийн айлчлал хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эртхэн зөв голдрилоор хөгжүүлэхийг БНСУ хүсэж байна гэж БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон мэдэгдсэн байна. 
6-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр, БНСУ-ын ерөнхийлөгчийн Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Парк Сoo Хуин, ерөнхийлөгч Mүн Жэ Иний Хятадад хийх айлчлалын байдлыг танилцуулжээ. Айлчлалын үеэр Mүн Жэ Ин Хятадын удирдагчидтай уулзалт хийж, дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турших хоёр орны хөгжлийн үйл явцыг хоёр тал эргэн санаж, ирээдүйн төсөл төлөвлөгөөг хамтдаа авч хэлэлцэнэ гэжээ.
Парк Сoo Хуин: Хоёр орны удирдагчид мөн Солонгосын хойгийн асуудлаар санал солилцоно. Солонгосын цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулж, Солонгосын хойгийн энх тайвны механизмын төсөл зэрэг харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцоно. Энэ нь Mүн Жэ Иний ерөнхийлөгчийн албан тушаал авснаас хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны удирдагчид хоорондын найрамдлыг нэмэгдүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эртхэн зөв замд оруулахыг хүсэж байна гэжээ. Ренчинсоо

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал