Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Бан Ги Мун: БНАСАУ-д явуулах бодлого залгамж чанартай байх ёстой

2017-12-06 16:14:49

6-нд, Сөүл хотноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун: БНСУ дунд, урт хугацааны стратегийн үүднээс БНАСАУ-д явуулах тогтвортой бодлого боловсруулж, бодлогын хэрэгжилтийн залгамж чанарыг баталгаажуулах ёстой гэжээ.

Мөн өдөр Бан Ги Мун БНСУ, БНХАУ-ын нэрт зүтгэлтнүүдийн боловсролын анхны сургалтад оролцох үедээ: БНСУ аюулгүй байдлын зөв гадаад бодлого хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна. Солонгосын хойгийн асуудлаар БНСУ алсын хараатай байж, аюулгүй байдлын гадаад бодлогоо улс төрийн үзэл баримтлалаас өндөр түвшинд үзэж, тасралтгүй үргэлжлэх бодлого боловсруулж, төр засаг солигдсоноос болж БНАСАУ-д явуулах бодлого өөрчлөгдөхөөс зайлсхийх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Би НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашсан 10 жилийн дотор, хамгийн их харамсдаг зүйл бол хоёр Солонгосын харилцааг сайжруулж чадаагүй явдал юм гэсэн байна.

БНСУ, БНХАУ-ын нэрт зүтгэлтнүүдийн боловсролын анхны сургалтыг БНСУ-ын XXI зууны БНСУ, БНХАУ-ын солилцооны нийгэмлэг, БНХАУ-аас БНСУ-д суугаа ЭСЯ, БНСУ, БНХАУ-ын залуу лидерүүдийн форум хамтран зохион байгуулсан бөгөөд Хятад, БНСУ-ын иргэд хоорондын ойлголцол, харилцааг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Н.Пүрэвжав орчуулав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал