Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин “Fortune” чуулганд баярын захидал илгээв

2017-12-06 15:22:04

ХОУР-гийн мэдээ: 12-р сарын 6-нд Гуанжөү хотноо 2017 оны Дэлхийн эд баялгийн "Fortune" чуулган  эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин чуулганд баярын захидал илгээлээ. Ши Жиньпин: Хятад улс нээлттэй хаалгаа хаахгүй, улам нээлттэй байлгаж, аж ахуй эрхлэх орчинг улам нээлттэй, ил тод, дүрэмжсэн болгоно гэжээ.

Ши Жиньпин: Саяхан болсон ХКН-ын XIX их хурлаас шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөөг тогтоолоо. Бид цаашдаа ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг нухацтай хэрэгжүүлэн, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх болно. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, бүх нийгмийн зохион бүтээх хүчин чадлыг идэвхжүүлж, хөгжлийн идэвхжлийг улам эрчимжүүлнэ. Эдийн засгийг улам дээд хэмжээнд нээлттэй хөгжүүлж, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгий ахиулж, бүх талаар нээлттэй шинэ тогтолцоог бүрдүүлэх юм гэжээ.

Ши Жиньпин: Хятадын эдийн засаг урт удаан хөгжих уудам саруул ирээдүй, бат найдвартай үндэс суурь, нөхцөл боломж, хүчин чадалтай тул тогтвортой улам сайн хөгжиж чадна гэжээ.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал