Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

2017-12-06 10:08:08

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

5-нд НҮБ-ын Байгаль орчны газрын мэдээлснээр, Хятадын Сайнхандаваа ойн аж ахуйг бүтээн байгуулагчид 2017 оны НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах "Эх дэлхийн манлайлагч" дээд шагналын эзэн болжээ.

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

Орон нутгийн цагаар 18 цагт, НҮБ-ын Байгаль орчны газар Найробид болсон НҮБ-ын байгаль орчны III хурлын үеэр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд "Эх дэлхийн манлайлагч" шагналыг эзнийг зарлаж, Сайхандавааг ойжуулагчдад "урамшуулал, үйл ажиллагааны шагнал" хүртээсэн байна. 

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

Сайхандаваа бол Хятадын Хэбэй мужийн умард хэсэг дэх, 93 мянган га талбай бүхий ойн аж ахуй юм. Түүхэнд хэт их огтолж сүйтгэснээс болж, газар нутаг нь цөлжиж, байнга шороон шуурга тавих болжээ. 1962 онд, ойн аж ахуйн хэдэн зуун ажилчид тэнд мод тарьж, гурван үеийн хүмүүсийн шаргуу хүчин чармайлтаар ойн бүрхэвчийн хэмжээ 11.4-80 хувь хүртэл нэмэгдсэн байна. Одоо тэнд тарьсан мод Бээжин, Тяньжиний нутгийг жил бүр 137 сая шоо метр цэвэр усаар хангаж, 545 мянган тонн хүчилтөрөгч ялгаруулж байна. 

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

Мөн өдөр нийтэлсэн "Эх дэлхийн манлайлагч" шагналын "Бодлого удирдагчийн шагнал"-ыг Чилийн ерөнхийлөгч Мичелл Бачелет, "Бизнесийн тэргүүн ухаан шагнал"-ыг, Mobike унадаг дугуйн компани, "Насан туршийн амжилтын шагнал"-ыг Хятадын ELION корпорацын ерөнхийлөгч Ван Вэньбяо нар тус тус хүртжээ. 

Сайхандавааг ойжуулагчид “Эх дэлхийн манлайлагч” шагналын эзэн болов

НҮБ байгаль орчныг хамгаалах салбарт гарамгай хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага нэгжид олгодог "Эх дэлхийн манлайлагч" дээд шагналыг 2005 оноос эхэлж олгосон байна. 

Урьхан    

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал