Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Сирид орогнож байсан 3000 гаруй иргэдээ татан авав

2017-12-06 10:05:26

5-нд Иракийн Дүрвэгсэд, цагаачдын яам: Саяхан тус яам дайны хөлөөс дүрвэж Сирид орогносон Иракийн 3000 гаруй иргэдийг татаж авсан хэмээн мэдэгджээ. 
Мэдэгдэлд: Дүрвэгсэд, цагаачдын яам Зам тээврийн яамтай хамтран ажиллаж, Сирийн зүүн нутгийн Аль-Хасаха мужийн нэг хуаранд амьдарч байсан Иракийн 2800 гаруй иргэнийг эх оронд нь буцаасан бөгөөд тэднийг Мосулын өмнөд нутгийн нэгэн сууринд байрлуулахаар болсон хэмээн тэмдэглэжээ. 
Мөн, Дүрвэгсэд, цагаачдын яам, Сирийн умард нутгийн Аазаз бүсээс Иракийн 182 иргэнийг буцааж авсан байна. Одоо тэднийг Иракийн умард нутгийн Духок мужийн нэгэн сууринд байрлуулаад байна. 
2014 оноос хойш, хэт даврагч “Лалын улс” бүлэглэл болон терроризмын эсрэг явуулсан Иракийн засгийн газрын армийн үйл ажиллагааны улмаас олон тооны энгийн иргэд Сирийн нутагт орогнож эхэлсэн юм. 2016 онд Мосул болон түүний эргэн тойрны бүс нутгийн хэдэн мянган иргэн хөрш орон Сирид дүрвэж очсон байна. Ренчинсоо

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал