Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Интернетийн хөгжлийн тухай хөх ном нийтэлжээ

2017-12-05 16:23:23

4-нд Дэлхийн интернетийн IV их хурал “Дэлхийн интернетийн хөгжлийн 2017 оны тайлан”, “Хятадын интернетийн хөгжлийн 2017 оны тайлан” зэрэг хөх номыг нийтэлж, дэлхийн болон Хятад улсын тус салбарын хөгжлийн ололт амжилтыг бүх талаар танилцуулсан байна. Тайланд дэлхийн интернетийн хөгжлийн индексийн системийг анх удаа танилцуулж, дэлхийн хэмжээнд 38 улс орон, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцыг интернетийн хөгжлийн ерөнхий төлөв байдлаар нь жагсаасан байна.

"Дэлхийн интернет сүлжээний хөгжлийн 2017 оны тайлан” дахь дэлхийн интернетийн хөгжлийн индексийн системд таван тивийн эдийн засгийн нийт 38 гол цогц болон интернетийн хөгжлөөр харьцангуй түргэн улс орнуудыг сонгосон бол эдгээр улсын тус салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлийн төлөв байдлыг харуулахыг зорьжээ. 4-ний хэвлэлийн бага хуралд Хятадын Интернетийн орон зайн судалгааны хүрээлэнгийн захирал Ян Шүжэнь хэлэхдээ: Дэлхийн интернетийн хөгжлийн индексийн систем улс орнуудын тус салбарын хөгжлийн ерөнхий түвшин, хүн нэг бүрийн ашиглалтын хэмжээ зэргийг ерөнхийд нь үнэлж харуулахыг зорьсон учраас тус салбарын хөгжлийн талаар улам өргөн хүрээнд улам бодитой, улам оновчтой танилцуулахад ашигтай юм гэжээ.

"Дэлхийн интернетийн хөгжлийн индексийн системийг тогтоох явцад дэд бүтэц, инновацын хүчин чадал, ажил төрлийн салбарын хөгжил, интернетийн хэрэглээ, аюулгүй байдал, интернетийн удирдлага зэрэг зургаан талын үзүүлэлтийг тогтоосон бөгөөд ерөнхий тоо хэмжээ, хүн нэг бүрийн тоо хэмжээ хэмээн хувааж, дэлхийн гол 38 улс орон, шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын интернетийн хөгжлийн байдалд ерөнхийлсөн үнэлгээ, харьцуулалт хийсэн юм.”

Энэ 38 оронд Америк тивийн 6, Ази тивийн 13, Европ тивийн 14, Их далайн тивийн 1, Африк тивийн 4 орон багтаж байна. Үнэлгээний дүнгээс үзвэл, АНУ, БНХАУ, БНСУ, Япон, Их Британи тус тус эхний тавд оржээ. Ерөнхийдөө, хөгжсөн эдийн засгийн цогцын интернетийн хөгжлийн дундаж түвшин хамгийн өндөр, түүний дараа Европ, Ази тивийн шинээр хөгжиж буй орон орсон байна. Гэвч Латин Америк, Африк тивийн Сахараас өмнөх бүс нутгийн хөгжиж буй орнууд хөгжлийн эрч хүчээ нэмэгдүүлж байгаа ажээ.

"Хятадын интернетийн тайлан 2017" хэмээх өөр нэгэн хөх номд сүүлийн таван жилийн турших Хятадын интернетийн хөгжлийн байдлыг бүх талаар эргэн үзэж, интернэт сайжрах үйл явц дахь Хятадын туршлагыг системтэй үзүүлсэн байна. Хятадын Интернэтийн орон зайн судалгааны хүрээлэнгийн захирал Ян Шүжэнь танилцуулахдаа: "Дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн чадавх, тоон эдийн засгийн хөгжил, интернетийн хэрэглээ, интернетийн аюулгүй байдал, интернэтийн удирдлага зэрэг зургаан талын хувьд, Хятадын олон муж хотын интернетийн хөгжлийн үр дүн, түвшинг шинжлэх ухаанчаар задлан шинжилж, хэмжин үнэлснээр, олон газар интернэтийн хөгжлийн стратеги, зорилт, чухал талаа улам тодорхойлж, өөрийн, бүс нутгийн болон хөгжлийн давуу талаа сайтар ашиглаж, тус бүс нутгийн интернетийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх зэрэгт чухал удирдлага, лавлагааны үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал