Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ян Жиечи Д.Цогтбаатартай уулзав

2017-12-05 10:16:12

Синхуа агентлагийн мэдээ: 4-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Монгол улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзсан байна.

Ян Жиечи ХКН-ын ХIХ их хурлын чухал ач холбогдол, үр дүнг танилцуулаад, Хятад, Монгол хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудыг хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлээ байнга нэмэгдүүлэн, “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтаар боломж болгож, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, хамтын хөгжлөө эрэлхийлэн, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой хэмээн онцолжээ.

Д.Цогтбаатар ХКН-ын ХIХ их хурал амжилттай болсонд баяр хүргээд, Монголын тал нэг Хятадын зарчмаа үргэлжлэн баримталж, Хятадын талтай харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг урагшлуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал