Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

БНСУ, АНУ байлдааны нисэх хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж эхэллээ

2017-12-05 10:07:42

12-р сарын 4-нд, БНСУ-ын байлдааны нисэх хүчин, БНСУ-д суугаа Америкийн арми хамтран агаарын цэргийн сургуулилт хийж эхэллээ. Сургуулилтад 230 гаруй байлдааны нисэх онгоц, 12 мянган цэрэг оролцож байна.
БНСУ-ын нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Энэ удаагийн сургуулилт БНСУ өөрийгөө хамгаалах жилийн ээлжит сургуулилт юм. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Цэргийн сургуулилт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. БНСУ-ын хэвлэлийнхэн энэ сургуулилтыг "өнөөг хүртлэх хамгийн том хэмжээ"-ний агаарын хамтарсан сургуулилт гэж мэдээлжээ. Эх сурвалжаас үзвэл, БНСУ-ын байлдааны нисэх хүчний штабын командлал дахь 10 гаруй цэргийн анги, Америкийн агаарын армийн 7-р нисэх хүчин, Ази Номхон далайн бүсийн штабын командлал дахь олон анги нэгтэл тус сургуулилтад оролцож байна.
Үүнд Америкийн F-22 байлдааны 6 сөнөөгч онгоц, F-35A байлдааны 6 сөнөөгч онгоц, F-35B байлдааны сөнөөгч онгоцны нэгдэл, F-16 сөнөөгч онгоцнууд сургуулилтад оролцож байна.


 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал