Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ли Кэчян Канадын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

2017-12-05 10:02:44

Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Канадын ерөнхий сайд Жастин Трудитэй Хятад Канадын ерөнхий сайдын жил тутмын 2 дахь хэлэлцээ хийлээ.

Хятадад дахин зочилж байгаа Трудид Ли Кэчян баяр хүргээд, хоёр орны харилцааны бүтэн жилийн хөгжлийг нааштай үнэлж, хоёр орны ерөнхий сайдын жил тутмын хэлэлцээ, гадаад хэргийн сайд нарын жил тутмын уулзалт, эдийн засаг санхүүгийн стратегийн хэлэлцээ, үндэсний аюулгүй байдал, хуулийн засаглалын хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэж буй үүргийг гүйцэд нотолж, "Хятад Канадын цаг агаарын өөрчлөлт, цэвэр өсөлтийн тухай хамтарсан мэдэгдэл" нийтлэн, Хятад, Канадын байгаль орчин, цэвэр эрчим хүчний сайд нарын хэлэлцээний шинэ механизм тогтоохоор санал нэгтэй зөвшөөрөв.

Одоо эдийн засгийн даяаршил тогтвортой ахиж байгаа, Хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, цаг үеийн урсгалыг дагаж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан ашигтай хамтдаа ашиг олж, хамтын ашиг сонирхлоо байнга өргөтгөх хэрэгтэй. Канадын талтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, хамтын ажиллагаандаа анхаарал хандуулан, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, стратегийн түншийн харилцаандаа тасралтгүй шинэ амжилт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Ли Кэчян хэллээ.

Хятадын эдийн засаг бахархууштай амжилтад хүрч, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны солилцоо, хамтын ажиллагаанд асар их нөөц боломж бий, Харилцан ашигтай байх үзэл санаагаар Хятадын талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, иргэд хоорондын солилцоог өргөтгөж, хоёр орны найрамдлыг үргэлжлүүлж, харилцан ашигтай хамт ашиг олоход Канад улс бэлэн байна. Канадын тал чөлөөт худалдааг дэмжиж, даяаршлын үйл явцад нааштай оролцон, Хятадын талтай ойлголцол зохицуулалтаа нягтруулж, даяаршил, чөлөөт худалдааг хамтаар урагшлуулан, дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж Труди хэллээ.

Хоёр тал мөн харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.  М.Цэцэн

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал