Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

2017-12-05 09:00:21

4. Хятадын тал Монголын талд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хятадын талаас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэх, уул уурхай, эрчим хүч, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг Монголын талын хүсэлтэд нааштай хандана. БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж буйг Монголын тал өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.

5. Талууд бүтээлч хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ. Хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу Хятадын “нэг бүс ба нэг зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулах ажлыг хэрэгжүүлж, хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлуудыг урагшлуулах, Хятад-Монголын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эхлүүлнэ. Талууд ашигт малтмалын олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бататган, Хятад-Монголын экспо зэрэг хамтын ажиллагааны талбарыг сайтар ашиглана. Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт Монголын талд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээ үргэлжлүүлнэ. Монголын тал бодлогын тогтвортой байдлыг хадгалж, Хятадын аж ахуйн нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх болно.

6. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлал, хүүхэд, залуус зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулна.

7. Монголын талыг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бүс нутгийн энх тайван, хөгжлийн төлөө хамтын хүч чармайлт гаргахад бэлэн байна.

8. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр халуун дотно, найрсгаар хүлээн авсанд Хятадын талд талархал илэрхийлж, Гадаад хэргийн сайд Ван И-г  тааламжтай цагт Монгол улсад айлчлахыг урив. Гадаад хэргийн сайд Ван И урилгыг талархан хүлээн авчээ.

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал