Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

2017-12-05 09:00:21

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

2017 оны 12 дугаар сарын 4-нд Бээжин хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргав.

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд нар Хятад-Монголын харилцаа, харилцан сонирхсон асуудлаар  гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд:

1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Найрсаг харилцаатай хөрш орнуудын хувьд талууд Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт урагшлуулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргана.

2. Монголын тал бодлогын залгамж чанараа хадгалан, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Түвд, Шиньжян, Тайвань зэрэг Хятадын талын язгуур эрх ашигтай холбоотой, чухалчлан анхаардаг асуудлыг бодитойгоор хүндэтгэж, Хятад, Монголын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахаа нотлов. Хятадын тал Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн онцлогийн дагуу сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдгээ нотлов.

3. Талууд бүх түвшний харилцан айлчлал, солилцоог нэмэгдүүлж, ирэх онд дээд түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалахаа илэрхийлэв. Талууд ирэх оны тохиромжтой цагт Хятад, Монголын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Хятад, Монголын ЗГХК-ын 15 дугаар хуралдаан, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Хятад, Монголын зөвлөлийн гуравдугаар хуралдааныг тус тус зохион байгуулах талаар нягт холбоотой ажиллахаар тохиров. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээ зэрэг механизмын гүйцэтгэх үүргийг цаашид нэмэгдүүлнэ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал