Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Монголын ГХ-ны сайд нар уулзав

2017-12-04 20:14:12

12-р сарын 4-нд, Хятадын ГХ-ны сайд Ван И Хятад улсад айлчилж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзав. Хятад, Монгол хоёр орон цаашид улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтдаа хөгжинө хэмээн санал нэгтэй үзлээ. Хоёр орны харилцаа дотоодын болон олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийг даван туулж, зөв чиглэл рүү хөгжин, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх болно гэжээ.

Д.Цогтбаатар сайдын энэ айлчлал Монгол Ардын Намын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Монголын Гадаад харилцааны сайдын Хятад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм. 4-ний 11 цагийн үд Хятадын ГХ-ны сайд Ван И Монгол улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзаж, уулзалт 2 цаг гаруй үргэлжиллээ.

Уулзалтын үеэр Ван И хэлэхдээ: "Монгол ардын намын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш Хятад улстай харилцаагаа стратегийн чухал түвшинд хүргэж, хоёр талын харилцан итгэлцлийг хамгаалах, эмзэг асуудлыг зөв зохицуулах талаар тодорхой байр сууриа илэрхийлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтдаа хөгжих хүсэлтэйгээ илэрхийлж буйг Хятад улс дэмжиж байна" гэжээ.

Ван И хэвлэл мэдээлэлд хандан хэлэхдээ: "Монгол улс "Нэг Хятад"-ын бодлогыг эрс баримтлана гэдгээ цохон тэмдэглэснийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Хятад улсын Түвд, Шиньжян, Тайваны асуудлаарх үндсэн ашиг сонирхол, чухал асуудлыг хүндэтгэх нь Хятад, Монголын харилцааг хамгаалах улс төрийн үндэс суурь юм. Хятад улс урьдын адил Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно. Энэ юу юунаас илүү чухал. Энэ нь Хятад, Монголын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх тулгын чулуу. Мөн Монгол улсын Гадаад Харилцааны сайдын энэ айлчлалын чухал үр дүн юм."

Эх сурвалжаас үзвэл, уулзалтын үеэр бүх шатны харилцааг хамтдаа бэхжүүлж, дээд түвшний харилцааг хадгалан, Хятадын "нэг бүс нэг зам" санаачилгыг Монголын "хөгжлийн зам" хөтөлбөртэй идэвхтэй холбож, соёл, боловсрол, технологи, спорт, аялал жуулчлал, залуус зэрэг хүмүүнлэгийн харилцаа өрнүүлж, Хятад, Монголын иргэд, нийгмийн харилцааны үндэс суурийг бэхжүүлэн, хоёр орны эдийн засгийн хонгилыг хамтдаа бүтээн байгуулна гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал