Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ван Хүнин Дэлхийн интернетийн IV хуралд оролцож буй гадаадын төлөөлчидтэй уулзав

2017-12-04 09:39:33

Ван Хүнин Дэлхийн интернетийн IV хуралд оролцож буй гадаадын төлөөлчидтэй уулзав

3-нд Жэжян мужийн Ү-жэньд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин Дэлхийн интернетийн IV хуралд оролцож буй Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Тайлдандын ерөнхий сайдын орлогч Пражин Цантон, Францын экс ерөнхий сайд Доминик де Виллепин, APPLE компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Cisco компанийн гүйцэтгэх захирал Чук Робинс нартай тус тус уулзсан байна.

Ө.Энхтүвшинтэй уулзах үеэр  Ван Хүнин: Хятадын нам засаг Хятад, Монголын харилцааг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Монголын талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, тал талын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлыг харгалзан үзэж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал, нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ө.Энхтүвшин: Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Нэг Хятадын бодлого баримталж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон Монгол, Хятадын эдийн засаг, худалдаа, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр ард түмний итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэх болно гэжээ.

Ван Хүнин Дэлхийн интернетийн IV хуралд оролцож буй гадаадын төлөөлчидтэй уулзав

Доминик де Виллепинтай уулзах үед Ван Хүнин: Хятад, Франц болон Хятад, Европын харилцааг Хятадын тал стратегийн өндөрлөгөөс чухалчлан хөгжүүлж байна. Хоёр тал дэлхийн интернетийн засаглалыг улам шударга, улам зохистой чиглэлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлбэл зохино гэжээ.

Ван Хүнин Дэлхийн интернетийн IV хуралд оролцож буй гадаадын төлөөлчидтэй уулзав

APPLE компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзах үедээ Ван Хүнин: APPLE компанийн Хятад, Америкийн дижитал эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг нотолж, Хятад, Америк интернетийн салбарт өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр тал өнөөгийн хамтын ажиллагааны чиглэлийг хамгаалж, интернетийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах хэрэгтэй гэжээ.

Тим Күүк: Интернетийн аюулгүй байдлын удирдлага маш чухал юм. APPLE компани Хятадын нээлттэй бодлогыг сайшааж байна. Хятадад үйл ажиллагаа явуулахдаа хууль сахисан хариуцлагатай аж ахуйн нэгж байж, хоёр орны интернетийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал