Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Улс төрийн намуудын дээд хэмжээний хэлэлцээ өндөрлөв

2017-12-04 09:38:55

Синьхуа агентлагийн мэдээ:  ХКН болон Дэлхийн улс төрийн намууд хоорондын дээд хэмжээний яриа хэлэлцээ 3-нд Бээжин хотноо өндөрлөлөө. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи хаалтын ёслолд оролцон үг хэлсэн байна. 
Ян Жиечи: Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний нээлтийн ёслолд тавьсан илтгэл нь ХКН-ын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах байр суурийг бүх талаар тодорхойлж, ХКН-ын олон орны улс төрийн намуудтай хамт, дэлхийн хөгжлийг хамтдаа ахиулж, хамтдаа эдлэн, дэлхийн хувь тавиланг хамтдаа эзэмших хүсэл мөрөөдөл, шийдвэр зоригийг харууллаа. Талууд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлж, ХКН-ын түүхэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улс цаашид илүү их үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна гэж онцолжээ. 
ХКН, улс төрийн олон намтай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа бэхжүүлэн эрчимжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц, сайн сайхан дэлхийн ертөнц байгуулахын тулд хүчин зүтгэлээ өргөхөд бэлэн байна гэж Ян Жиечи онцолсон байна.

Хаалтын ёслолын үеэр "Бээжингийн санаачилга"-ыг баталжээ.Ренчинсоо

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал