3-нд дэлхийн интернет сүлжээний IV хурал Жэжян мужийн Ү Жэньд нээгдлээ. Дэлхийн 1500 гаруй зочид төлөөлөл хуралд оролцжээ. Энэ удаагийн хурал нь “Дижитал эдийн засгийг хөгжүүлж, нээлттэй хамтын хөгжлийг ахиулан-интернетийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” уриан дор болсон юм. Хурал “Дэлхийн интернетийн хөгжлийн тайлан 2017” болон “Хятадын интернетийн хөгжлийн тайлан 2017” гэх хөх номыг анх удаагаа нийтэлж, дэлхийн улс орнуудын хөгжлийн хүчин чадал, онцлог шинж, Хятадын интернетийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хандлагыг бүх талаар харуулах юм байна. Хурлын үеэр болох “Интернет гэрэл гэрээ” яармагт дэлхийн 400 гаруй нэр хүндтэй интернетийн компаниуд, инновацийн аж ахуйн нэгж оролцож, дэлхийн интернетийн салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлийн байдал, технологийн дэвшлийг харуулах болно.