Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Оросын ерөнхий сайд нар уулзав

2017-12-02 16:32:54

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 1-нд Сочи хотын Редиссон хурлын ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзав.

Ли Кэчян: Хятад, ОХУ-ын дээд зиндааны харилцаа нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр ард түмэнд үр ашиг хүртээж байна. Саяхан болсон хоёр орны ерөнхий сайд нарын 22 дахь уулзалтаар хамтын ажиллагааны олон чухал зөвшилцөлд хүрсэн. Хоёр тал хөгжлийн стратегийн уялдаагаа эрчимжүүлэн хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ. 

Ли Кэчян: Дэлхийн худалдаа, эдийн засаг сэргэж байгаа өнөөгийн байдалд БНХАУ, ОХУ хоёр тал боломжийг ашиглан хуралдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбар байдлыг бий болгох хэрэгтэй. Эрчим хүч, хөрөнгө оруулалт, нисэх онгоц, сансрын технологи зэрэг стратегийн чанартай том төслүүдийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, шинжлэх ухаан технологи, шинэчлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бага, дунд аж ахуйн нэгжүүдийн болон орон нутгийн хамтын ажиллагааны боломжийг нээж, хүн, соёлын солилцоог нэмэгдүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг бодитоор ахиулах хэрэгтэй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйлдлийг үргэлжлэн биелүүлж, бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах, дэлхийн нээлттэй, багтаамжтай хөгжлийг ахиулах, урт хугацааны энх тайван байдлын төлөө оюун ухаан, хүч чадлаа зориулах ёстой гэжээ. Медведев : ОХУ, БНХАУ-ын дээд зиндааны харилцаа нягтарч, ажил хэрэгч хамтын ажиллагаа ололт амжилт ихтэй байна. Энэ нь хоёр орны стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын уулзалт амжилттай зохиогдсонд баярлаж байна. Бид Хятадын талтай хамт хоёр орны харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд Сочигийн өвлийн олимпын ордон заалыг сонирхжээ.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал