Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ван Ян, Япон, Америкийн зочидтой уулзав

2017-12-02 16:24:41

Синьхуа агентлагийн мэдээ: 12-р сарын 1-нд Жүн Нань Хай төрийн зочид буудалд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян Японы Цэвэр бодлоготны намын дарга Яамагүчи Нацуо, Америк, Хятадын харилцааны Америкийн үндэсний зөвлөлийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Яамагүчи Нацуотой уулзах үед Ван Ян: ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтад оролцож буй та бүхэндээ баяр хүргэе. Саяхан Ши Жиньпин дарга ерөнхий сайд Абе Шинзотой уулзахдаа, Хятад, Японы харилцааг сайжруулахад итгэлцэл хамгийн чухал юм гэж онцолсон билээ. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцоог нухацтай хэрэгжүүлэн, харилцаа холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны орчин бүрдүүлэх ёстой. ХКН, Японы цэвэр бодлоготны нам зэрэг Японы гол гол улс төрийн намуудтай ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад, Японы харилцааг сайжруулж, хоёр ард түмэнд үр өгөөжтэй байлгахын төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Ван Ян, Америк, Хятадын харилцааны Америкийн үндэсний зөвлөлийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа: Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар олон чухал асуудалд санал нэгдэж, ирэх нэлээд урт хугацааны Хятад, Америкийн харилцааны чиглэл, хандлагыг тодорхойлсон юм. Америк Хятадын харилцааны Америкийн үндэсний зөвлөл хоёр орны ойлголцол, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцааг урт удаан, эрүүл тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал