Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралд оролцов

2017-12-02 10:40:53

Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралд оролцов

Орон нутгийн цагаар 12-р сарын 1-нд Сочи хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралд оролцжээ. ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев, Казахстаны ерөнхий сайд Б.Сагинтаев, Киргизийн ерөнхий сайд С.Исаков, Тажикстаны ерөнхий сайд К.Расулзода, Узбекстаны ерөнхий сайд А.Арипов, Пакистаны ерөнхий сайд Шахид Хакан Аббас, Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгчид тус хуралд оролцжээ.

Ли Кэчян хэлсэн үгэндээ: ШХАБ байгуулагдсан 16 жилийн турш, гишүүн орнууд харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөл, олон ургалч соёлыг хүндэтгэх, хамтдаа хөгжих “Шанхайн үзэл баримтлал”-ын дагуу аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, харилцан хүндэтгэсэн, шударга, хамтран ажиллаж хамтдаа ашиг олсон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны  загварыг бий болголоо. Энэ оны 6-р сард болсон Астанагийн дээд уулзалтад Ши Жиньпин дарга талуудтай эв санаа нэгтэй харилцан итгэлцлээ бэхжүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Дээд уулзалтын дараа Хятадын тал ээлжит дарга орон болж, талуудын идэвхтэй дэмжлэгээр олон салбарын хамтын ажиллагааг тогтвортой ахиулсан юм гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ: Гишүүн орнууд хамтдаа хичээж, эв санаа нэгтэй харилцан итгэлцлээ бэхжүүлж, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бүс нутгийн улс орнуудын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах талаар дараах саналыг дэвшүүлж байна. Нэгт, аюулгүй, тогтвортой бүс нутгийн орчныг бий болгох. Хоёрт, хөгжлийн стратегиа түргэн уялдуулах. Гуравт, чөлөөт худалдаанд тус дөхөм үзүүлэх түвшнээ дээшлүүлэх. Дөрөвт, дэд бүтцээ харилцан холбосон байдлыг түргэн бий болгох. Тавд, аж үйлдвэр, инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Зургаад, хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагааны зангилааг бий болгох эдгээр болно гэжээ.

Хуралд оролцсон удирдагчид хэлэхдээ: Бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ашиг сонирхол нийцнэ. ШХАБ-ын хөгжлийн хандлага сайн, нөөц хүч их байна. "Шанхайн үзэл санаа”-г баримталж, хөгжлийн стратегиа уялдуулан, дэд бүтцээр харилцан холбох, бүс нутгийн худалдааны интегралчлалын бүтээн байгуулалтыг ахиулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан инноваци, дижитал эдийн засаг, орон нутгийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон орны аж ахуйн нэгжийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжиж, ШХАБ-ын нэр нөлөөг улам дээшлүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлж, хамтдаа хөгжих хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал