Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтад илтгэл тавив

2017-12-02 09:37:43

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтад илтгэл тавив

12-р сарын 1-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцон “улам сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Улс төрийн нам цаг үеийн хөгжлийн чиг хандлага, хүн төрөлхтний дэвшлийг дагаж, ард иргэдийн хамтын хүсэл мөрөөдөлд зохицуулан, алсын хараатай ажиллаж, үүрэг хариуцлагаа үүрэн, цаг үеийн үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээх хэрэгтэй. ХКН урьдын адил дэлхийн энх тайван, амар амгалан, хамтын хөгжил, соёл иргэншлийн харилцаа холбоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэжээ.

Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтад илтгэл тавив

1-нд, Хятадад ирж ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтад оролцож буй Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Ки, Камбожийн Ардын Намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Хун Сентай уулзсаны дараа Ши Жиньпин ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ: Өнөөдөр хүн төрөлхтний амьдрал ихээхэн хэлхээ холбоотой болсон бөгөөд улс орнуудын өмнө хамтдаа тулгарч буй дэлхий чанартай асуудал урьд өмнө өнөөгийнх шиг ийм их байсангүй. Дэлхийн олон орны ард түмэн “бүгд нэг гэр бүл” гэсэн ухагдахуунаар харилцан ойлголцож, адил талаа нэгтгэн, адил бус талаа хойш тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

Анх 2013 онд миний бие хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэх санаачилга дэвшүүлсэн юм. Хятад улс, дэлхий олон орны найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэх үзэл баримтлалыг улам олон хүн дэмжиж сайшааж, энэ санаачилга үйл ажиллагаа болон хэрэгжиж байгаад би баяртай байна. Миний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилга бол хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахын төлөө юм. "Нэг бүс нэг зам" дөрвөн жилийн турш холбогдох орнуудын хамтдаа хөгжих хамтын ажиллагааны чухал индэр боллоо. Нарийн горхи нийлж гол мөрөн болдог, од мичид чуулж тэнгэрийн заадсыг гэрэлтүүлдэг. Талууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц хэмээх үзэл баримтлалыг эрхэмлэж, хамт төлөвлөн, хамт хэрэгжүүлж, цуцалтгүй хичээн зүтгэвэл энэ зорилтыг лавтай биелүүлж чадна гэдэгт би итгэж байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал