Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ли Кэчян В.Путинтэй уулзав

2017-11-30 09:38:11 Д.Хүчитбаатар

Ли Кэчян В.Путинтэй уулзав

Орон нутгийн цагаар 11-р сарын 29-нд Москва хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Ли Кэчян: Одоо хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй алхам хийж, эдийн засаг, эрчим хүч, агаарын болон сансрын аялал, зам тээвэр, дэд бүтэц, үйлдвэрлэх хүчин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаа тасралтгүй урагш ахисан төдийгүй, дижитал эдийн засаг, технологи, инновац, бичил, дунд аж ахуйн нэгж зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаа ч амжилт гаргасаар байна. Хятад, Оросын хамтын ажиллагаанд хөгжлийн асар их орон зай, хэтийн төлөв бий гэдгийг энэ бүхэн харуулж байна. “Нэг бүс нэг зам” санаачлалыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой холбож, шинэ тулгар хөгжиж буй салбарыг шинэ эрч хүчээр сэлбэн, Оросын Алс Дорнодын хөгжлийн нөөц боломжийг нээж, үндэстэн дамнасан худалдааны цар хүрээг тэлэх замаар хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Путин: Орос, Хятадын удирдагчид байнга харилцаа холбоотой ажиллаж буй нь хоёр орны харилцааны хөгжил тогтвортой, маш өндөр түвшинд байгаа гэдгийг харуулж байна. Хоёр орны засгийн газар, хамтын ажиллагааны холбогдох механизмууд хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Өдгөө Орос, Хятадын худалдааны өсөлт өөдрөг байж, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй, орон нутаг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжсөөр байна. Евро-Азийн эдийн засгийн холбоо, “Нэг бүс нэг зам” санаачилга нь маш их харилцан нөхөх талтай учраас хоёр тал эдгээр хөгжлийн стратегиа улам сайн нэгтгэж, харилцан ашигтай, хамт ашиг хүртэхийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал