Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

2017-11-24 09:29:28

“Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

"Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг 11-р сарын 22-нд Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын хүнд машин механикийн группын Өрөмч хот дахь салбар компанид очиж, ажил байдалтай нь танилцав.

“Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

Дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн нэг болох Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын ХХК-ийн харьяа тус компани 2007 онд байгуулагдсан бол голдуу төмөр зам, уул уурхай зэргийн том төслүүдэд ашиглах машин механик зохион бүтээж, нийлүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хариуцдаг байна.

“Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

МОНЦАМЭ-гийн сэтгүүлч Б.Занданхүү: Уул нүхэлдэг, 1500 тонн жинтэй, компьютер удирдлагатай асар том техник хэрэгслүүдийг үзээд Хятад улс газрын татах хүчнээс гараад явчихсанд үнэмшлээ. Уулыг туннель болгоод иж бүрэн бэхэлгээ хийж, цементлээд гараад ирдэг ийм хувилгаан төхөөрөмжийг Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын хүнд машин механикийн группын Өрөмч хотын салбар үйлдвэр л гэхэд өч төчнөөнөөр нь үйлдвэрлэж байна. Алмазаар тоноглож хуягласан энэ машинаа "Атар" талх шиг л шажигнуулж байна даа манай хөршийнхөн хэмээн бичжээ.

“Торгоны зам дагуу Хятад орноор аялах” баг хүнд машин механизмын үйлдвэрт айлчлав

Энэ жил 5 дахь удаагаа болж буй “Торгоны зам дагуу Хятад орноор аялах” арга хэмжээнд Турк, Йордан, Беларусь, Монгол зэрэг “нэг бүс нэг зам” дагуу орны 11 зочин төлөөлөгч 11-р сарын 16-наас аяллаа эхлүүлсэн билээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал