Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

2017-11-20 15:58:54

Энэ удаагийн сургуулилтад ХАЧА-ийн Өмнөд байлдааны бүсийн хуурай замын армийн барилгын хүчин Америкийн Номхон Далайн хуурай замын арми, үндэсний гвард, тэнгисийн эргийн хамгаалалтын хүчний офицер дайчид оролцож, нисдэг тэргээр уснаас аврах, нурангинаас аврах, агуй, нүхнээс аврах, түргэн гүүр босгох зэрэг сорилт хийнэ.

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

Аврах сорилтод оролцож буй Америкийн армийн дэслэгч Виргил Ньюберри: Тоног төхөөрөмжтэй харьцуулбал аврах туршлага маш чухал гэжээ.

"Олон нөхцөлд туршлага маш чухал байдаг. Аврах ажилд оролцож байсан хүн чухам юу болоод байгаа, цаашдаа юу болох талаар бусдад хэлж өгч чаддаг. Миний бодлоор туршлага нь технологиос чухал” гэжээ.

Вэньчуаны газар хөдлөлтийн аврах ажилд оролцож байсан Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд нутгийн байлдааны бүсийн хуурай замын цэргийн барилгын цэргийн түрүүч Ли Хуайхун энэ удаагийн цэргийн сургуулилтын үеэр нурангийг цоолж аврах ажилд оролцох туршлагаа Америкийн талтай хуваалцлаа.

"Тэд нүх гаргах, цоолохдоо төв хэсэгт нүх гаргадаг. Хэрэв энэ хавтасны цаана шархадсан хүн байна гэж бодвол, төв хэсгийг нь цоолбол шархдагсдыг гэмтээж мэднэ. Бидний туршлагаас үзвэл, ан гарсан хэсгийн дээд үзүүр, оройн хэсгийг цоолбол аюулгүй гэдгийг мэндсэн. Бид энэ туршлагаа хуваалцахад тэд бас хүлээн зөвшөөрч байлаа."

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

Хятад, Америкийн армийн хүмүүнлэгийн авран туслах, гамшгийн аюулыг бууруулах хэлэлцүүлгийг анх 1997 онд эхэлүүлснээс хойш 13 удаа хэлэлцүүлэг зохиож, энэ онд 5 дахь удаагаа хамтарсан цэргийн бодит сургуулилт явуулж байна. Цэргийн сургуулилтад оролцсон цэрэг дайчид ч харилцан ойлголцож, илүү таатай уур амьсгалд сургуулилтаа хийж байна. Сургуулилтад оролцож буй Америкийн армийн ахлагч, Америкийн Номхон далайн хуурай замын цэргийн арын албаны орлогч дарга хошууч генерал Дэвидсоны хэлсэнчлэн, иймэрхүү гамшгийн тусламжийн хэлэцүүлэг маш чухал ач холбогдолтой бөгөөд удаа бүрийн хэлэлцүүлгээр дамжин харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд тустай юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал