Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

2017-11-20 15:58:54

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

11-р сарын 13-нд, Хятад, Америкийн хоёр армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах бодит сургуулилт, симпозиумын арга хэмжээ АНУ-ын Орегон  муж улсын Сейсайгийн ойролцоох үндэсний гвардийн цэргийн хуаранд эхлэв. 18-нд Хятад, Америкийн хоёр арми явцуу орон зайд авран туслах, олсон гүүрнээс авран туслах зэрэг бодит сургуулилт хийв. Иймэрхүү сургуулилт ирээдүйд хоёр армийн авран туслах хамтын ажиллагаанд их тустай гэж хоёр талын офицер дайчид үзэв. 

"Нэг хоёр тат, нэг хоёр тат,  нэг хоёр тат"
    
18-нд болсон Хятад, Америкийн хоёр армийн олсон гүүрнээс авран туслах сургуулилтын явцад хоёр цэрэг Хятад хэлээр уриа хашхирч байлаа. Сургуулилтын чөлөө заваар офицер дайчид бие биеэсээ сурсан юм. 
     

Хятад, Америкийн хоёр арми хүмүүнлэгийн гамшгаас авран туслах сургуулилт хийв

Америкийн Орегон  муж улсын үндэсний гвардийн цэргийн хуаранд болж буй цэргийн бодит сургуулилт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын тохиролцсон, энэ онд багтаан хоёр армийн хүмүүнлэгийн гамшгаас авран туслах бодит сургуулилт, симпозиумын арга хэмжээ зохиох чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ юм. Сургуулилтад оролцсон Америкийн тэнгисийн цэргийн хамгаалалтын ангийн дэслэгч хатагтай Кристен Калдвелл хэлэхдээ,    

"Танай нутгийн газар зүйн байдал Америктай их ойролцоо. Хятад, Америк өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас харьцуулж болох юм. Хамгийн чухал нь газар зүйн байдлын өөрчлөлтөөс туршлага хуримтлуулж, байгалийн янз бүрийн гамшгийг хэрхэн зохицуулж буйг мэдэж авах хэрэгтэй. Хятадын армийн сахилга, дэг журам маш сайн. Жишээлбэл үерийн улирал болохоос өмнө ямар бэлтгэл хийх, яаж бэлтгэдэг зэргийг ойлгож мэдэж авах нь нь маш чухал юм” гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал