Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний хурлын даргатай уулзав

2017-11-13 10:20:40

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний хурлын даргатай уулзав

12-нд Ханой хотноо ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнамын Үндэсний хурлын дарга Нгуен Тхи Ким Нгантай уулзав.

Ши Жиньпин: Би 2 жилийн дараа Вьетнамд дахин айлчилж байна. Энэ айлчлалаар Хятад, Вьетнамын найрамдал өнө удаан түүхтэй, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам гэдгийг дахин гүнзгий ойлголоо. Хятад, Вьетнамын харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Вьетнамын талтай урт хугацаанд тогтвортой, ирээдүйд чиглэсэн, сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талаар хамтран ажиллах чиглэл баримтлан сайн хөрш, сайн найз, сайн анд, сайн түнш байх үзэл баримтлалаар Хятад, Вьетнамын бүх талын стратегийн түншийн харилцааг урт хугацаагаар эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Нгуен Тхи Ким Нган: ХКН-ын XIX их хурал бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэж, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын онцлогтой социализмын үйлс амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Хятад улсын Вьетнамын улс орноо чөлөөлөх, хөгжүүлэх үйлст дорвитой дэмжлэг үзүүлснийг Вьетнам хэзээ ч мартахгүй бөгөөд Вьетнам, Хятадын харилцааг хөгжүүлж, тогтвортой байлгахыг дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгодог. Өөрчлөлт шинэчлэлийг ахиулах үйл явцад Хятадын АТИХ-тай туршлага солилцоход Вьетнамын Үндэсний хурал бэлэн байгаа бөгөөд хамтдаа хичээж Вьетнам, Хятадын найрсаг харилцааг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал