Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад, Оросын төрийн тэргүүн нар уулзав

2017-11-11 17:08:44 Д.Хүчитбаатар

Хятад, Оросын төрийн тэргүүн нар уулзав

10-нд Вьетнамын Дан Нанг хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Ши Жиньпин: би ерөнхийлөгч тантай олон удаа уулзаж, Хятад, Оросын харилцааг өндөр түвшинд тогтвортой хөгжүүлэн, олон амжилт гаргалаа. Улс орныхоо язгуур ашиг сонирхлыг хамгаалахыг хоёр тал харилцан дэмжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, стратегийн түншийн харилцаа эрчимжлээ. Мөн ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй шинэ шинэ амжилтад хүрч, хүмүүнлэгийн солилцоо эрчимжиж, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаа үр ашигтай явагдаж байна. Хятад, Орос иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, хөгжүүлэн, харилцан хүндэтгэж, шударгаар харьцан, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртсэн олон улсын харилцааны үлгэр жишээ болж чадсан. Оросын талтай хамт хоёр орны харилцааг үргэлжлүүлэн өндөр түвшинд хөгжүүлж, улс орнуудын аюулгүй байдал, хөгжилд түлхэц өгч, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг улам сайн хамгаалж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Өдгөө, Хятадын онцлогтой социализмын бүтээн байгуулалт шинэ эрин үед шилжсэн бол Орос улс ч баян хүчирхэг улс орныг байгуулах хөгжлийн замаар тогтвортой замнаж байгаа зэрэг нь Хятад, Оросын харилцаанд олон шинэ боломж олгож байна. Тиймээс хоёр тал үргэлжлэн эрчтэй дэмжлэг үзүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн хоёр талт худалдааны цар хүрээг тэлж, чанарыг дээшлүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, сансрын болон агаарын аялал, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын том төслүүдийг сайтар хэрэгжүүлэн, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Евро-Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог бодит үр дүнд хүргэн, Хятад Оросын жилийн арга хэмжээг харилцан идэвхтэй зохион байгуулж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар зөвшилцлөө эрчимжүүлж, НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх зохицуулалтаа нэмэгдүүлэх ёстой. АПЕК бол Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн чухал механизм учраас тус байгууллагын хүрээнд Оросын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр холбогдох, өөрчлөлт шинэчлэлийг шинэ амжилтад хүргэж, цагтай өрсөн нээлттэй эдийн засгийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал