Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад оролцов

2017-11-11 15:41:48

Ши Жиньпин АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад оролцов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод болсон АПЕК-ийн үйлдвэр худалдааны удирдагчдын дээд уулзалтад урилгаар оролцон "Дэлхийн эдийн засгийн шилжилтийн боломжийг ашиглан Ази Номхон далайн бүс нутгийг улам хөгжүүлэх арга замыг эрэлхийлье" сэдвээр үг хэлж: Өдгөө дэлхий ертөнц өөрчлөлт ихтэй түүхэн үйл явцад байгаа ба дэлхийн эдийн засаг их өөрчлөгдөж байна. Бид цаг үетэй зэрэгцэн урагшилж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжлийн гэрэлт ирээдүйг цогцлоон байгуулъя гэжээ.

Ши Жиньпин: Хөгжлийн замд төгсгөл гэж байдаггүй. Харин шинэ гараа л гэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч, хөгжлийн арга хэлбэр, эдийн засгийн даяаршил, эдийн засгийн удирдлагын систем зэрэгт гүнзгий өөрчлөлт гарч байна. Ази Номхон далайн бүс бол дэлхийн эдийн засгийн хамгийн том хэсэг бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг мөн. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг ойлгож, чиглэлээ зөв тогтоон, жам хуулийг олж, дэлхийн эдийн засгийн гүнзгий өөрчлөлтийг даван туулах хэрэгтэй.

Нэгт, нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг баримталж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх хэрэгтэй. Хоёрт, инновациар шинэ өсөлтийг бий болгож, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг олж илрүүлэх хэрэгтэй. Гуравт, дэд бүтцээ харилцан холбохыг эрчимжүүлж, уялдаа холбоотой хөгжих. Дөрөвт, эдийн засгийн багтаамжтай хөгжлийг ахиулж, ард олны хөгжлийн үр дүнг хамтдаа хүртэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна. Өнгөрсөн 5 жилд бид эдийн засгийн шинэ хэв маягтай зохицон ажиллаж, хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болголоо. Бид өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар хөгжлийг боогдуулж байсан тогтолцооны саадыг арилгалаа. Бид онол, практик, тогтолцоо, соёл болон бусад салбарын шинэчлэлийг бүх талаар ахиулж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгосон. Бид хүнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, багтаамжтай хөгжил, нийтийн хүртээмжийн түвшинг дээшлүүлэхээр хичээсээр ирсэн юм. Хятад улс өнгөрсөн 5 жилд 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан. Энэ амжилт тийм ч хялбар ирээгүй юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал