Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцов

2017-11-11 15:21:05

Ши Жиньпин АПЕК болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-нд Вьетнамын Танх Фо Да Нан боомтод АПЕК-ийн болон АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцсон байна.

Уулзалт “Шинэ хөдөлгөгч хүчийг хамтдаа хайж, дэд бүтцээ бүх талаар холбосон, Ази Номхон далайн интеграцчиллыг байгуулъя” сэдвээр ярилцаж, АПЕК болон АСЕАН-ын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Ши Жиньпин: АПЕК бол Ази Номхон далайн бүсэд хамгийн нэр нөлөөтэй эдийн засгийн хамтын ажиллагааны индэр юм. Харин АСЕАН бол Ази тивийн хамгийн том амьжиргааны болон нөөц хүчтэй бүс нутгийн интеграцчиллын байгууллага юм. Энэ хоёр том механизмын хамтын ажиллагааны ухагдахуун холбоотой байж, зөвшилцлөөр саналаа нэгтгэж, уян хатан, бүтээлч байж, тал талынхаа байр суурийг анхаарах зэрэг зарчмыг баримталдаг. Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна гэжээ.

Ши Жиньпин тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар хэдэн санал дэвшүүлжээ. Нэгт, бүс нутгийн интеграцчиллын үйл явцыг хамтдаа ахиулах. Хоёрт, дэд бүтцээ харилцан холбох бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах. Гуравт, багтаамжтай, тогтвортой хөгжлийг хамт ахиулах зэрэг болно.

Ши Жиньпин: Хятад, АСЕАН бол ойр хөрш, харилцан итгэлцэж, харилцан ойлголцож, харилцан ашигтай харилцан туслалцсан стратегийн түнш юм. Хятад улс "дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай" үзэл баримтлал хэрэгжүүлж, АСЕАН-тай найрсаг хамтын ажиллагаагаа баримталж, АСЕАН-ын бүтээн байгуулалтыг дэмжин, АСЕАН нь бүс нутгийн хамтын ажиллагаанд гол байр эзлэхийг дэмжиж, “нэг бүс нэг зам” санаачилгыг АСЕАН-ын хөгжлийг стратегитай уялдуулан улам өндөр түвшний Хятад-АСЕАН-ын стратегийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, улам нягт Хятад-АСЕАН-ын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, Ази Номхон далайн бүс нутгийн нэгдмэл хөгжил, хамтын хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал