Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэхийн эсрэг ажлыг сайр хийхийг онцлов

2017-11-07 10:38:57

6-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэхийн эсрэг Бүх Хятадын ажлын хэсгийн 12 дахь бүгд хурлыг даргалан явууллаа. Тэрээр: эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэхийн эсрэг ажил бол ард түмний өдөр ирэх тусмаа дээшилж буй сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээг хангах шаардлага, орчин үеийн эдийн засгийн системийн байгуулалт болон инновацийн хэлбэрийн орон байгуулах чухал хүчин юм. Намын ХIХ их хурлын үзэл санааг гүнзгий суралцаж, Ши Жиньпиний шинэ эрэн үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгож, хуулийн дагуу удирдахыг баримтлан, эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэхийн эсрэг ажлыг байнга шинэ ахицад хүргэх хэрэгтэй гэжээ. 

Ван Ян: он гарснаас хойш, олон газар, олон салбар Намын төв хороо, Төрийн зөвлөлийн бодлогын байршуулалтыг нухацтай хэрэгжүүлж, эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэх хууль бус, гэмт ажиллагаанд сонор сэрэмжтэй байж, гол гол салбарууд тусгай ажил өрнүүлж, шинэ ахиц дэвшил гарган, зах зээлийн орчиг сайжруулж, өргөн олон аж ахуйн нэгж, ард иргэдийн үндсэн ашиг сонирхлыг хамгаалсаар ирсэн юм гэж онцолжээ. 

Эрхэнд халдаж, хуурмаг хэрэг үйлдэх явдал үндсээрээ устгагдаагүй байна, иймээс засаглалын ажлыг сайтар хийж, амжилтад хүргэх хэрэгтэй. Интернет сүлжээний цэгцлэлтийн ажлыг эрчтэй хийж, инновацийн хуулийн хяналт удирдлагын арга хэлбэрээр, интернет сүлжээний хяналт удирдлагыг эрчимжүүлж, интегралчлалын удирдлагын системийг бий болгох хэрэгтэй гэж Ван Ян онцолжээ. Ренчинсоо

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал