Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Түвдийн өндөр ууланд авирах бренд болов

2017-11-07 10:07:34 Цогзолмаа

Түвдийн өндөр ууланд авирах бренд болов

Жүнжинь агентлагийн мэдээ, Түвдийн уул авиралтын салбарын 15 дахь их хурал Түвдэд болж байна. 6-нд, уул авирахыг сонирхогч дотор газрын сайн дурынхан Лхас хотын ойролцоох, далайн төвшнөөс 6000 метр өндөр ууланд авирах сургуулилтад оролцжээ. Түвдийн өндөр ууланд авирах спорт аялал жуулчлалын бренд болж байна.

Ляонин мужийн Далянь хотоос онгоцоор Лхас хот орсон Жао Лү нөхөр гэргий хоёр: “эгч хүргэн ах маань хоёулаа Зумаглама оргилд гарч байсан болохоор өндөр ууланд гарахын сайхныг сонирхож ирлээ” гэж байлаа. Тэд энэ удаагийн 6010 метр өндөр Лодой хайрханд авирахаар гараа болгон, цаашдаа үүнээс өндөр өндөр ууланд авирах бодолтой яваа ажээ.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа Далянь хотын “7+2” уул авирагчдын багийн анхны ахлагч байсан Лю гуай 2000 оноос Түвдийн ууланд авирч, 2007 онд Зумаглама оргилд гарсан хүн байлаа. Түүнд авч хэлбэл хүмүүстээ уул авирахыг заах нь өөрөө авирахаас ч зугаатай ажил байжээ. Тэрээр хүмүүсийг ууланд авирахыг уриалахын дагуу аюулгүй байдлаа батлах бол хамгийн чухал шүү хэмээн анхааруулж байна.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал