Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын уулзалт болов

2017-11-06 16:56:26

Жүншинь агентлагийн мэдээ: Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын 19-р удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 4-ний өдөр Шаньдүн мужийн эртний хот Тай-эжуанд боллоо. Тайланд, Малайз, Сингапур зэрэг 10 гаруй улсын гадаадад буй Хятадын цагаачдын удирдагч, хөрөнгө оруулж, нийлүүлэх салбарын эрдэмтэн судлаач, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөл хуран цугларч, “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын ирээдүйн хөгжлийн тухай авч хэлэлцжээ.

Малайзын Зам харилцааны яамны сайд, парламентын орлогч дарга асан , Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Он Тее Кийт: “Нэг бүс нэг зам” санаачилгын үйл явцад түүх соёлын хүчин зүйл худалдаа эдийн засгийн салбараас дутахгүй нөлөөлөх учраас илүү чухалчлан, “Нэг бүс нэг зам” дагуух улс орон хоорондын түүх соёлын нөөцийг уудалж, соёл түүхийг дэлхийн бүс нутаг хоорондын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах далд хүчин болгох ёстой гэжээ.

Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын холбоо болон чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч Лоренсе Юн: Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт бол Ази Номхон далайн эдийн засгийн удирдагчдын холбооноос зохион байгуулсан албаны бус, олон улсын эдийн засгийн чуулга уулзалт юм. 2004 онд анх зохион байгуулснаас хойш 30 гаруй улс орны 7000 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд өдгөө дэлхийн улс төр эдийн засгийн удирдагчид, гадаадад буй Хятадын цагаачид, шилдэг аж ахуйн нэгжийн эздэд Хятад улсыг танилцуулж, “Нэг бүс нэг зам”-ын боломжийг ашиглахад нь дэмжиж хичээн ажиллаж байгаа юм гэжээ. Сарантуяа


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал