Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпины айлчлал хоёр орны харилцаанд хөдөлгөх хүчин нэмэрлэнэ

2017-11-06 16:36:48

    

Ши Жиньпины айлчлал хоёр орны харилцаанд хөдөлгөх хүчин нэмэрлэнэ

ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнамд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 25 дахь бага хуралд оролцож, Вьетнамд төрийн айлчлал хийнэ.  Вьетнамын КН-ын Төв хорооны Онолын зөвлөлийн байнгын орлогч дарга Пхүүн Хүү Фхү Хятадаас Вьетнамд суугаа хэвлэлийнхэнд бичгээр ярилцлага өгөхдөө, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Вьетнамд хийх  айлчлал бол ХКН-ын 19-р  их хурал хуралдсаны дараах Хятадын нам төрийн удирдагчийн анхны гадаад айлчлал, энэ нь Хятад Вьетнамын харилцааны чухал чанарыг харуулж байна гэж тэмдэглэв. 
      Вьетнамын КН-ын Төв хорооны Онолын зөвлөлийн танилцуулснаар, өдгөө хоёр нам онолын семинарыг 13 удаагаа амжилттай зохион байгуулж, хоёр нам хоёр орны хөгжилд тулгарч буй асуудлаар гол хэлэлцэв. 
       Пхүүн Хүү Фхү хэлэхдээ, өдгөө бүс нутаг дэлхийн байдал өөрчлөлт ихтэй байж, олон өрсөлдөөн сорилт тулгарч байна. Энэхүү байдалд хоёр нам онолын солилцоогоо эрчимжүүлэх нь хоёр нам хоёр орны хөгжилд чухал ач холбогдолтой. Хоёр намын удирдагч уг онолын семинарыг чухалд үзэж, энэхүү семинар нь хоёор намын харилцааны чухал онцлог гэж онцолж байна гэжээ.  
    Ши Жиньпины айлчлалын талаар тэрээр хэлэхдээ, энэ айлчлал нь хоёр намын харилцаа болон хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд чухал хөдөлгөх хүчин хангаж, хоёр намын онолын солилцоог цаашид эрчимжүүлнэ гэв. Урьхан  

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал