Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад Монголын кино телевизийн хамтын ажиллагааны уулзалт боллоо

2017-11-06 15:35:47

11-р сарын 2-нд Хятад Монголын кино телевизийн хамтын ажиллагааны уулзалт Бээжинд Хятадын Олон Улсын Радиод болж, МҮОНРТ-ийн кино орчуулга дуу оруулагчдын уран бүтээлчид Хятадын олон ангит киног Монголд цацсаны амжилттай туршингаа хуваалцаж хоёр талын хойшдын хамтын ажиллагааны талаар хайн хэлэлцсэн байна. ХОУР-гийн орлогч дарга Тянь Юйхун уулзалтад оролцож үг хэлсэн байна. МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн ерөнхий продюсер, ерөнхий найруулагч, дуун оруулагч зэрэг нийт 70 гаруй хүн уг уулзалтад оролцжээ.

Тянь Юйхун орлогч дарга юуны тэргүүнд Монголын уран бүтээлчид ХОУР-д айлчилж байгаад баяр хүргэж хэлэхдээ, ХОУР, МҮОНРТ-тай урт хугацааны турш найрсаг хамтын ажиллагаатай байсаар ирсэн юм. Хоёр талаараа нэвтрүүлэг солилцох, хүмүүсийн солилцоо гээд урт хугацааны хамтын ажиллагаатай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, ХОУР, МҮОНТ-тай энэ удаа кино орчуулгын талаар хамтран ажиллаж сэтгэл ханамжтай амжилт олсон, зарим кино нь МҮОНТ-ээс олны хүртээл болсны дараа хандалт их байж, хүмүүсийн сайшаалыг хүлээсэн байна. Кино орчуулах ажилд оролцсон бүх хүмүүст хүндэтгэл дэвшүүлж байна гэжээ. Хоёр талаараа хойшид нэн нягт хамтран ажиллаж, Хятад Монгол хоёр орны ард түмэнд нэн олон, нэн шилдэг кино уран бүтээл орчуулан үйлдэхийг тэрээр хүссэн байна.

МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн ерөнхий продюсер Агааннорв хэлэхдээ, Хятадын телевизийн олон ангит кино “Ухаарч амьдрах хорвоо” Монголын үндэсний телевизийн 50 жилийн турших үзэгчдийн тоо хамгийн их болсон гурван киноны нэг болсон байна. Уг киноны үзэгч адил хугацаанд цацагдаж байсан Орос, БНСУ-ын киноноос бүгд давсан байна. “Ухаарч амьдрах хорвоо”, “Миний жаахан нар” зэрэг олон ангит кино нь Монголын үзэгчдийн Хятадын эгэл жирийн иргэдийн амьдралыг, Хятадын нийгмийн хөгжлийн тал талыг ойлгоход дөхөм болсон байна гэжээ.

Уулзалтын үеэр хоёр орны кино орчуулгын мэргэжилтэн, найруулагч, дуун оруулагч нар кино орчуулах, соёлын зөрөө, уран бүтээлийн агуулга, техник технологи зэрэг талаар өргөн хүрээнд ярилцлага өрнүүлсэн байна.

2016 оны 10-р сард, ХОУР, МҮОНТ-тай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж, 8 сарын хугацаанд Хятадын 5 олон ангит кино болон 2 бүрэн хэмжээний уран сайхны киног орчуулж дуу оруулах ажлыг биелүүлж, “Хятадын кино театр” төслийг хамтаар эхлүүлсэн байна.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал