Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад улс Бэйдөү-3 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

2017-11-06 15:55:31

11-р сарын 5-нд, Хятад улс Шичангийн дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 B зөөгч пуужингаар “ нэг сумаар хоёрыг оноох” хэлбэрээр нэгдүгээр болон хоёрдугаар Бэйдөү-3 хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, Бэйдөү хиймэл дагуулын GPS системийн дэлхийн сүлжээний шинэ цаг эринийг нээлээ.

11-р сарын 5-ны 19 цаг 45 минутад асар том пуужингийн дуун уул хөндийг цуураадуулан, хоёр Бэйдөү GPS системийн хиймэл дагуул тээсэн Чанжэн-3 B зөөгч пуужин Хятадын Шичангийн дагуул хөөргөх төвөөс агаарт хөөрлөө. Энэ хоёр хиймэл дагуул нь тойрог замын хиймэл дагуулд харьяалагдаж, 24 дэх болон 25 дахь хиймэл дагуул бөгөөд Хятадын анх удаагаа хөөргөж буй Бэйдөү-3 сүлжээний хиймэл дагуул юм. 4 цаг гаруйн дараа, оновчтойгоор тойрог замдаа орсон хоёр Бэйдөү-3 хиймэл дагуул нарны энергийн хавдангаа бүрэн дэлгэхэд, Шичангийн дагуул хөөргөх төвийн дарга Жан Шүэ-юй командлал хяналтын танхимаас, энэ удаагийн Бэйдөү-3 сүлжээний хиймэл дагуул хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай болсныг зарлалаа.

Энэ удаагийн хөөргөлтийн үүрэг бүрэн дүүрэн амжилттай болсныг одоо зарлая:

Эх сурвалжийн мэдээлснээр, Бэйдөү-3 хиймэл дагуул чадавх нь улам сайн мэдээлэл солилцох дохиог нэмэгдүүлж , GPS-ын үндсэн үйлчилгээг цаашид сайжруулах бөгөөд олон улсын стандартын дагуу хиймэл дагуулуудын мэдээллийг холбосон үйлчилгээ болон хайлт авралтын үйлчилгээг хангана. Үүний зэрэгцээ дээд чадавхтай Рубидийн атомын цаг, устөрөгчийн атомын цагийг ашиглах бөгөөд шинэ технологиор чадавхыг нь ихээр дээшлүүлж, дэлхийн бусад GPS системүүд хооронд дохиогоо улам сайн нэвтрүүлэх болно. Хятадын Сансрын шинжлэх ухаан технологийн корпорацын 5-р хүрээлэнгийн Бэйдөү-3 төслийн дэд ерөнхий дизайнер, хиймэл дагуулын ахлах ерөнхий дизайнер Ше Жюнь:Төлөвлөгөөний дагуу Хятад улс 2018 оны сүүлч хүртэл Бэйдөү-3 хиймэл дагуулыг нийт 18-ыг хөөргөж, “Нэг бүс нэг зам” дагуух орнуудыг хамруулж, 2020 он гэхэд 30 гаруйг хөөргөж, хиймэл дагуулын сүлжээг бүрдүүлэн, дэлхий дахинд үйлчлэх болно.

 “Энэ хоёр хиймэл дагуул технологийн тогтолцооны талаар Бэйдөү-2 тай харьцуулбал дохионы чанар, бусад олон талаар ихэд сайжирсан, олон улсын бусад GPS систем, жишээлбэл АНУ-ын GPS, ОХУ-ын GLONASS, дараагаар ажиллах Galileo системтэй мэдээлэл дохиогоо бүрэн хуваалцан нэвтрүүлнэ.”

“Энэ удаагийн Бэйдөү-3 сүлжээний хиймэл дагуулыг анх удаа хөөргөсөн нь Бэйдөү хиймэл дагуулын GPS системийн дэлхийн сүлжээний шинэ эринийг нээж, Бэйдөү-гийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ байдлыг бүх талаар эхлүүлж, Бэйдөү-гийн олон улсын хамтын ажиллагааны шинэ гарааг эхлүүлснийг харуулж байгаа учраас маш чухал ач холбогдолтой юм. ”

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаа Бэйдэү-3олон улсын сүлжээний хиймэл дагуулыг анх хөөргөсөн нь Хятад улсын Бэйдөү-3 системээс дэлхий дахинд үйлчилгээ хангах үйл явцыг түргэтгэх болно. Бэйдөү хиймэл дагуулын GPS системийн ерөнхий дизайнер Ян Чанфэн: Бэйдөү хиймэл дагуулын GPS систем бол Хятадын сансрын чухал дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. 2009 онд Бэйдөү -3 төслийг албан ёсоор эхлүүлснээр одоог хүртэл 8 жил бүтээн байгуулж, олон систем судалгаа туршилтын байгууллагын хамтын хүчин чармайлтаар Хятад улс системийн гол зангилааны технологийг бүх талаар эзэмшин, газар дээр нотлон шалгаж, хиймэл дагуулын байдлыг үндсэндээ хэвшүүлж, ялангуяа 2015, 2016 онд таван шинэ GPS хэрэглээний хиймэл дагуулыг амжилттай хөөргөн, тойрог замд нотлон шалгасан юм. Ян Чанфэн: “Бэйдөүгийн хөгжлийн талаар ярихад Бэйдөү-1, Бэйдөү-2, тэгээд өнөөдрийн Бэйдөү-3 албан ёсоор ажиллах хүртэл Бэйдөү системийг судлан бүтээж, сайжруулан, улмаар боловсронгуй болгон тасралтгүй хөгжүүлсэн юм. Энэ бол дэлхийн хиймэл дагуулын GPS салбарын хөгжлийн туршлагыг суралцан, Хятадын онцлогтой хиймэл дагуулын хөгжлийн загварыг хайсан замнал юм. ” гэжээ.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал