Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо

2017-10-18 17:29:37

18-нд Бээжин хотноо, ХКН-ын XIX их хурал эхэлж, Ши Жиньпин дарга ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс их хуралд илтгэл тавилаа. Тэрээр: Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орсныг зарлаж, энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ гараа хэмээн мэдэгдлээ. Тэрээр: Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын удирдлагаар, Хятадын ард түмнийг дагуулан чинээлэг нийгэмд бүх талаар шилжиж, энэ зууны дунд үеэр Хятад улсыг баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эвсэг зохицонгуй, орчин үеийн, социалист, хүчирхэг орон болгон бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлнэ хэмээн онцлов.

Гадаад дотоодод гүнзгий өөрчлөлт гарч буй өнөөгийн нөхцөл байдалд, дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогцыг удирдаж яваа эрх баригч намын цаашдын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт дэлхий нийтэрээ анхаарал хандуулж байна. Ши Шиньпин ХКН-ын гол удирдагчийн хувьд энэ удаагийн их хурлын зорилт, ХКН-ын шийдвэр зорилгийг хэдхэн үгээр хураангуйлан дурдлаа.

Ши Жиньпин: “Их хурлын гол сэдэв бол: Үндсэн зорилт, үүрэг хариуцлагаа бат санаж, Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө тууштай хичээн зүтгэнэ” гэжээ.Ши Жиньпин тайландаа: Өнгөрсөн 5 жилд ХКН намын удирдлагаа бүх талаар эрчимжүүлж, засаглалын тухай иж бүрэн шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг боловсруулж хэрэгжүүлсэн. Хятадын ДНБ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг биелүүлсэн. Мөн хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байр жил тутамд 13 сая гаруйгаар нэмэгдэж, ядуу амьдралтай 60 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижруулсан. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, ардчилсан хуулийн дагуу засаглал, үзэл баримтлал, соёл иргэншил, иргэдийн амьжиргаа, экологийн соёл зэрэг салбарт чухал ахиц дэвшил гаргасан гэжээ.

Тэрээр онцлохдоо: Хятад улсын хөгжил түүхэн шинэ гараанд хүрч ирээд байна. 30 гаруй жилийн өмнө ХКН-ын 12-р их хурлаар "Хятадын онцлогтой социализм" хэмээх ухагдахууныг анх дурдаж байсан бол энэ нь одоо нэгэнт ХКН өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс хойших засаглалын чухал үзэл баримтлал, практик болсон байна. Энэ удаагийн намын их хурлаар Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орох тухай шинжилгээ, үнэлгээ хийх болно. Энэ бол уламжлалыг залгамжилж, шинийг эрэлхийлэх явдал юм гэжээ.

Тайланд, Марксизмыг Хятад улсын бодит байдалтай нийцүүлж нэгтгэсний хамгийн шинэ ололт амжилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын чухал удирдамж болохын хувьд, ХКН болон Хятадын ард түмэн шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын зориг санааг хэлбэрэлтгүй баримтлан хөгжүүлэх болно гэжээ.

Шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь холбогдох ажил төрлийн ерөнхий байршуулалт, стратегийн тохируулга, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий чиг зорилт, хуулийн засаглалыг бүх талаар ахиулах ерөнхий зорилт, дэлхийн тэргүүний армийг байгуулах зэргийн чиглэлийг тодорхойлсон байна. Мөн Хятадын онцлогтой их гүрний дипломат харилцаа нь олон улсын шинэ хэлбэрийн харилцааг тогтооход түлхэц өгч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй хэмээн заасан бөгөөд ХКН-аар удирдуулсан Хятадын онцлогтой социализмын үндсэн онцлог шинж, Хятадын онцлогтой социализмын хамгийн том давуу тал болохыг тодорхойлсон. Үүний зэрэгцээ, нам бол улс төрийн хамгийн дээд удирдах хүчин бөгөөд шинэ эрин дэх намын байгуулалтын ерөнхий шаардлага, улс төрийн байгуулалтыг чухалчлах нь намын байгуулалтыг эрчимжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэхийг тодорхой заасан байна.

Таван жилийн өмнө ХКН-ын XVIII их хурал “2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ойгоор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор социалист орчин үеийн орон байгуулах” зорилт дэвшүүлсэн юм. Хятад улс 1 дэх 100 жилийн зорилтоо удалгүй биелүүлж, 2-дахь 100 жилийн зорилтоо биелүүлэх чухал үеэр Ши Жиньпин даргын илтгэлд ирээдүйд социалист орчин үеийн орныг хэрхэн байгуулах талаар стратегийн байршуулалт хийлээ.

Тэрээр хэлэхдээ: Олон улсын болон дотоодын байдалд хийсэн задлан шинжилгээнл үндэслэн, 2020 оноос энэ зууны дунд үе хүртэл хоёр шаттайгаар байршуулж болно. Нэгдүгээр шатанд, 2020-2035 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсны үндсэн дээр дахин 15 жил зарцуулж, социалист орчин үеийн болгох байгуулалтыг үндсэнд нь биелүүлэх. Хоёр дахь шатыг 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл орчин үеийн байгуулалтыг биелүүлсний үндсэн дээр дахин 15 жил зарцуулж Хятад улсыг хүчирхэг ардчилсан соёл иргэншилт орон, эвсэг зохицонгуй социалист, орчин үеийн, үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон бүтээн байгуулах болно гэжээ.

Анхаарууштай нь урьдын намын төлөөлөгчдийн их хурлаар дэвшүүлсэн Хятадын хэтийн төлөвтэй харьцуулбал XIX их хурлын илтгэлд, энэ зууны эцэс гэхэд Хятад улсын биелүүлэх зорилтод шинэ томьёолол орууллаа. Тухайлбал өмнө нь дэвшүүлж байсан “баян хүчирхэг ардчилсан соёл иргэншилт эвсэг зохицонгуй социалист орчин үеийн орон байгуулна ” гэснийг "Баян хүчирхэг, ардчилсан соёл иргэншилт, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн, хүчирхэг орон байгуулна” гэж өөрчилсөн юм. Үзэсгэлэнт, хүчирхэг гэдэг хоёр зорилтыг нэмж дэвшүүлсэн нь ХКН экологийн соёл иргэншлийг чухалчилж байгаа болон зорилтоо гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулах гэж байгааг харуулж байгаа юм.

Шинэ эрин үеийн Хятадын социализмыг байгуулах стратегийн зорилтыг биелүүлэх талаар Ши Жиньпин 9 талаар бодит төлөвлөгөө шаардлага дэвшүүлсэн юм. Үүнд эдийн засаг, улс төр, соёл, иргэдийн амьжиргаа, нийгмийн засаглал, экологи, батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалт, эх орны нэгдэл, гадаад харилцаа, намын байгуулалт зэрэг агуулга багтжээ.

Хонконг, Макао, Тайваний талаарх ажлыг ярих үед Ши Жиньпин тэмдэглэхдээ: "Нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо удирдах", "Макаочууд Макаогоо удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг эрхбиш бүх талаар оновчтой хэрэгжлүүлж, үндсэн хууль болон тулгуур хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, тулгуур хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтолцоо механизмыг боловсронгуй болгоно. Нэг Хятад улсын зарчим бол хоёр эргийн харилцааны улс төрийн үндэс суурь юм. "92 оны нийтлэг ойлголт"-од хоёр эргийн харилцааны язгуур зарчмыг тодорхойлсон учраас, хоёр эргийн харилцаа энх тайвнаар хөгжихийг баталгаажуулах зангилаа зүйл юм гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ,

"Ямарваа хэлбэрээр "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах оролдлогыг бут ниргэх гуйвашгүй зориг санаа, бүрэн итгэл, хангалттай чадвах бидэнд бий. Ямарваа хувь хүн, байгууллага нэгж, улс төрийн нам, ямарваа цаг үед, ямарваа хэлбэрээр Хятадын нутаг дэвсгэрээс өчүүхэн хэсгийг ч гэсэн хагалан бутаргахыг бид яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм" гэжээ.

Хятадын гадаад харилцааны бодлогын талаар Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ХКН хэзээд хүн төрөлхтөний төлөө улам их шинэ хувь нэмэр оруулахыг өөрийн дархан үүргээ болгосон юм. Хятад улс энх тайван хөгжлийн замыг баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж, бие даан эзэн мэдсэн, энх тайван гадаад харилцааны бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, бүх дэлхийн түншийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, олон орны ашиг сонирхлын давхцал цэгийг өргөтгөн, гадаадад нээлттэй байх үндсэн бодлогыг баримталж, үүд хаалгаа нээж, бүтээн байгуулалт өрнүүлэхийг баримталж, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хамт зөвшилцөн, хамт байгуулж, хамт хуваалцсан бүх дэлхийн засаглалын үзлийг үүрд баримтална гэжээ.

Өнгөрсөн таван жилд, ХКН хатуу удирдлагаа дорвитой эрчимжүүлж үр дүнд хүрснийг гадаад дотоодод өндрөөр үнэлж байна. Намын удирдлагын төв болсны хувьд, Ши Жиньпин бүх намд хандан анхааруулахдаа, намаа бүх талаар хатуу удирдахыг үргэлж баримталж, авлигын эсрэг тэмцлийн ялалтыг туйлбартай биелүүлэх хэрэгтэй гэжээ.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал