Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилж эхлэв

2017-10-12 16:05:44

Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилж эхлэв

11-нд Беларусийн Минскийн онгоцны буудлын дэд захирал Коринев: Манай онгоцны буудал хятад хэлээр үйлчилгээ үзүүлж, онгоцны буудлаар дамжин Беларусь хүрэх буюу Минскээр дамжин бусад оронд очих Хятадын зорчигчид дэм болж байна гэжээ.

Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилж эхлэв

Коринев: Сүүлийн жилүүдэд Беларусь, Хятад хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, Минскийн онгоцны буудлаар дамжих Хятадын иргэн тасралтгүй нэмэгдэж байна. Онгоцны буудалд хятад хэлний үйлчилгээ үзүүлэх нь Хятадын зорчигчид улам амар болно гэжээ.

Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилж эхлэв

Коринев: Энэ оны 7-р сард Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн тухай хэлэлцэх хуралд Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилгээ үзүүлэхийг шаардсан байна. Үүний дараа онгоцны буудал богино хугацаанд хятад хэлний орчуулгын ажил хийж, 790 гаруй тэмдэг тэмдэглэгээнд хятад хэлийг оруулсан байна. Үүний зэрэгцээ онгоцны буудлын 160 гаруй дэлгэц, мөн 8 LED дэлгэц бүгд хятад хэлний тэмдэглэгээг нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна, онгоцны буудлын вебсайтыг хятад хэлээр ажиллуулж, рейсийн онгоцны тухай болон төрөл бүрийн мэдээ мэдээллээр хангаж эхэлсэн байна гэжээ. 

Минскийн онгоцны буудал хятад хэлээр үйлчилж эхлэв


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал