Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Оросын ахмад дайчин Ши Жиньпин даргатай уулзсанаа дурсан ярив

2017-10-11 16:53:10

БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан тушаалаа авснаас хойш ОХУ-д 6 удаа айлчилсан юм. 2015 оны 5-р сард ОХУ эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр Ши Жиньпин дарга Москва хотноо Хятадад ирж Японыг эсэргүүцэх дайнд оролцож байсан Оросын 18 ахмад дайчинтай уулзсан байна. Оросын ахмад дайчдын хорооны гишүүн 90 нас зооглож буй Юри Яснев бол тэдний нэг юм. Мөн оны 9-р сард тэрээр Бээжинд уригдан ирж Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн буюу фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, Ши Жиньпин даргын гараас “Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ойн медаль”- авсан байна. Хоёр жилийн өмнө тэрээр Ши Жиньпин даргатай хоёр удаа уулзсан тухайгаа Юри Яснев гуай одоо ч гэсэн тодорхой санаж байна.

9-р сарын нэг өдөр Москва хотноо сурвалжлагч 95 настай Юри Яснев гуайтай уулзжээ. 1945 онд төрсөн тэрээр 22 настайдаа Зөвлөлт холбоот улсын Алс Дорнодын нэгдүгээр армийн гишүүний хувиар Хятадын зүүн хойд нутгийг чөлөөлөх дайнд оролцсон байна. 2015 оны 9-р сард тэрээр тус дайнд оролцсон өөр хоёр ахмад дайчны хамт Бээжинд ирж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн, мөн фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцжээ.

Насан сүүдэр өндөр хэдий ч тэрээр өдөр бүр ном сонин уншсан хэвээр байна. Тэрээр Хятадын хөгжилд анхаарал хандуулж, ХКН-ын удирдагчид Хятадын ард түмнийг удирдан аугаа амжилт гаргаж байгаад өдөр бүр анхаарал хандуулдаг гэнэ. Ши Жиньпин дарга бол хариуцлагатай удирдагч юм гэж тэрээр хэлж байлаа.

Тэрээр: Би Ши Жиньпин даргыг сайн мэднэ. Тэр эгэлгүй давааг давж, сайтар боловсорсон хүн юм. Тэрээр хөдөө тосгонд олон жил ажиллаж, залуу зандан үедээ машид хариуцлагатай байж, аав нь шахалт хавчилтад өртөж байсан үед ч үнэнч сэтгэл өвөрлөн ажиллаж байсан юм. Тэрээр хүмүүсийн зовлон зүдүүрийг сайн мэддэг, олон жилийн нугачаат амьдрал нь түүнийг ард олонд элгэмсүү ханддаг болгосон юм. Хятадын ард түмэн ийм удирдагчаа хайрлах хэрэгтэй гэж би үзэж байна гэжээ.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал