Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг” болов

2017-09-18 17:25:38
r_1079891_2017091817242372591400.jpg r_1079891_2017091817242386397300.jpg r_1079891_20170918172424304300.jpg
r_1079891_2017091817242416371500.jpg

9-р сарын 17-нд нийтийн түрээсийн унадаг дугуйн Мобайк компани НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, НҮБ-ын Нутагшил, суурьшлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагатай хамтран “Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг”-ийг санаачилж, олон нийт ирж очихдоо байгальд ээлтэй эко хэлбэрийг сонгох санаачилга гаргав.

Унадаг дугуй мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байгаагийн зэрэгцээ Мобайк дугуйгаар төлөөлөл болгосон нийтийн түрээсийн ухаалаг дугуй нь, хотын иргэдийг дугуйн хэрэглээнд дахин оруулж чадсан анхны жил боллоо. Өнгөрсөн 500 хоногт Хятадын том хотуудад нийтийн түрээсийн унадаг дугуй нь автобус, метроны дараа орох гуравдагч том нийтийн тээврийн хэлбэр болж, хотын экологи, нийгмийн соёлын орчинд гүнзгий өөрчлөлт бий болгожээ.

Мобайк компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Шяофэн: Өнөөг хүртэлх байдлаар Мобайк компани дэлхийн хэмжээнд 7 сая гаруй унадаг дугуй нийлүүлсэн бөгөөд бүртгүүлсэн хэрэглэгч 150 сая гаруй, өдөр бүр давхардсан тоогоор 25 сая хүн Мобайк дугуйг унаж байна гэж танилцуулжээ.

500 хоногт, түрээсийн Мобайк дугуйг хэрэглэсэн бүх хэрэглэгчдийн дугуйгаар аялсан зай 5 тэрбум 600 сая гаруй км хүрсэн нь асар их тоо юм. Хэрэв 5 тэрбум 600 сая гаруй км-ийг бүгдийг дөрвөн дугуйт авто машинаар орлуулан бодвол 1 сая 360 мянга гаруй тонн нүүрстөрөгч ялгаруулсантай тэнцэж байна. Энэ нь 350 мянган авто машины нэг жилийн нүүрстөрөгчийн ялгаруулалт гэсэн үг юм.
Иймээс түрээсийн Мобайк дугуйг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр, НҮБ-ын оршин суугчдын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн нөөцийн институт зэрэг байгууллагууд санамж бичиг гаргаж, дэлхийн хэмжээнд унадаг дугуйн өдрийг албан ёсоор эхлүүлэхээр болсон бөгөөд жил бүрийн 9-р сарын 17-нд холбогдох арга хэмжээ зохиож, ногоон аяллыг дэмжих санаачилга гаргажээ.
НҮБ-ын оршин суугчдын газрын Хятадын төслийн дарга Жан Жэньшань: Дэлхийн хэмжээнд унадаг дугуйн өдөрлөг гаргах нь өнөөгийн олон улсын хөгжлийн хандлагатай нийцэж байгаа юм. НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр зэрэг нь ногоон аялал, нүүрстөрөгч бага ялгаруулахыг шаардаж, ард түмэнд сайн сайхан амьдрал, ажлын орчин хангахыг уриалж байна. Дэлхийн хэмжээнд унадаг дугуйн өдөрлөг гаргаж буй боломжийг ашиглан, унадаг дугуйгаар аялах шинэ арга хэлбэрийг цаашид сайжруулах хэрэгтэй гэж үзсэн байна.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал