Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Цөлжилтийг үр ашигтай тогтоон барьж байна

2017-09-12 16:48:52

"НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц"-ын үүсгэн байгуулагч орнуудын дээд хэмжээний 13 дахь хурал 11-нд Өвөр Монголын Ордос хотноо нээгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын илгээмж явуулж тэмдэглэхдээ, Хятад улс конвенцын үүргийг хэлбэрэлтгүй биелүүлж, тус хурлаар тавьсан зорилтын дагуу гишүүн орнууд болон Олон улсын байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахаар хүчин чармайлт гаргана гэжээ. 

Хурал "Гар гараа барилцан цөлжилттэй тэмцэж, хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээе" уриан дор болж, тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, конвенцын стратегийн шинэ загварыг гарган, цөлжилтийн хүрээг нэмэгдүүлэхгүй байхыг баталгаажуулан, хөрөнгө хуримтлуулж тус ажлыг дэмжих зорилт тавилаа. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын баярын илгээмжийг уншиж, илтгэл тавьжээ. Тэрээр: Хятад улс 2015 онд НҮБ-ын хөгжлийн чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин даргын өгсөн амлалтыг нухацтай хэрэгжүүлнэ.  2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үүргээ болгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу цөлжилттэй тэмцэх ажлыг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал агуулга болгож, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлэн, Хятадын онцлогтой элсэн цөлийн экологийн системийг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг сайжруулахыг уялдуулсан замналыг буй болгоно гэжээ. 

Цөлжилт дэлхийн экологийн хамгаалалтын хэцүү сорилт бөгөөд “Дэлхийн хорт хавдар” гэгддэг. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Моника Бабу: Дэлхийн хөрс сайтай газар тариалангийн талбай жил бүр 20 хувиар буурч байна. Зөвхөн өнгөрсөн 18 сарын байдлаар 20 гаруй улс орон ган гачгийн улмаас онцгой байдал зарлажээ. Дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэхэд Хятад улс үлгэр жишээ болж байна. Хятад улс газрыг нөхөн сэргээх талаар олон дэвшилтэт туршлагатай. Нөхөн сэргээлтээр дамжин үржил шимгүй газар амилж эхлээд байна. Шар хөрст өндөрлөгөөс Ордос хүрэх Хөвчийн элс өнөөдөр буцаад сэргэж байна. Ард иргэд, хувийн хэвшил, орон нутгийн захиргааны хамтын хүчин чармайлтаар Хөвчийн элсний 6000 ам дөрвөлжин километр талбай нэгэнт сэргэжээ. 102 мянган хүн ядуурлаас ангижирч, экологи, хүний хөгжил цуг дэвшиж байна. Бид хөдөө орон нутгийн эмзэг давхаргынханд газар тариалан эрхлэх тогтвортой ажлын байр гаргаж болно. Цаг агаарын өөрчлөлт, гангийн байдалд хариу арга хэмжээг сайжруулан, хот болон улс орнуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, олон тоогоор цагаачлах, хэт хотжилтыг хянах хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал