Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Аюулгүйн зөвлөлийн 2375-р тогтоолын тухай сэтгүүлчийн асуултад хариулав

2017-09-12 11:29:10

Орон нутгийн цагаар 9-р сарын 11-нд, НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын цөмийн туршилт хийсэн асуудалтай холбогдуулан 2375-р тогтоол баталжээ. 12-нд, үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан сэтгүүлчдийн асуултад харуулжээ.
Гэн Шуан: БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл ойшоон, дахин цөмийн туршилт хийж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн байна. Аюулгүйн зөвлөл үүнд зориулан арга хэмжээ авсанд Хятадын тал сайшааж байна. 9-р сарын 11-нд, 2375-р тогтоол баталж буй нь Аюулгүйн зөвлөлийн гишүүд Солонгосын хойг, бүс нутгийн энх тайвныг хамгаалан, хойгийг цөмийн зэвсэггүй байлгахыг ахиулж, олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг хамгаалах байр сууриа харууллаа. Тогтоол нь Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахаа дахин нотолсон бөгөөд дипломат, улс төр зэрэг энхийн арга барилаар асуудлаа зохицуулахыг онцолж, 6 талт хэлэлцээг сэргээж, хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд арга хэмжээ авахыг талуудад хандан уриалсан байна. 2375-р тогтоолын агуулга бүх талаар, бүрэн хэрэгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ. Ренчинсоо 

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал