Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Шинжлэх ухааны объекттой алсаас нууцаар холбоо барих боломжтой боллоо

2017-08-11 16:55:36

Шинжлэх ухааны объекттой алсаас нууцаар холбоо барих боломжтой боллоо

8-р сарын 10-нд Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Пань Жяньвэйгийн удирдсан ШУА-ийн судалгааны нэгдсэн баг, Мө Зигийн нэрэмжит Квантын хиймэл дагуулаар дэлхийд анх удаа хиймэл дагуулаас газар хүрэх, газраас хиймэл дагуул хүрэх холбоог нууцлах туршилтыг амжилттай хийлээ. Энэ хоёр бүтээл Бээжингийн цагаар 10-нд Шинжлэх ухаан технологийн “Натурал” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Улмаар Хятад улс Шинжлэх ухааны объекттой алсаас нууцаар холбоо барих боломж нээгдэж байгаа юм.

Туршилтын Мө Зи хиймэл дагуулыг өнгөрсөн оны 8-р сарын 16-нд хөөргөж, тус хиймэл дагуул энэ оны 1-р сарын 18-наас албан ёсоор шинжлэх ухааны туршилт хийж эхэлсэн юм. Эх сурвалжаас үзвэл, Мө Зи дагуул хоёр төрлийн зорилт биелүүлжээ. Нэгд, квантын нууцлах түлхүүр хийсэн. Квантын хэлбэрээр харьцангуй алсад байгаа хэрэглэгчдэд нууцалсан хамт хэрэглэх түлхүүр дамжуулж, хүмүүс уг түлхүүрийг дахин хэрэглэх үед түлхүүр дахин нууцлах боломжтой болсон. Нөгөө нь квантыг үл үзэгдэх байдалд оруулж, квантын барьцалдаанаар бодисын үл мэдэх квантыг алсад оновчтой хүргэн, түүнд тээгдсэн мэдээллийг хүргэх боломж нээгдлээ. Ингэснээр бодисыг өөрийг нь тээвэрлэх шаардлагагүй болж байгаа юм.

Квантын шинжлэх ухааны туршилтын дагуулын ахлагч судлаач Пань Жяньвийгийн танилцуулснаар: Энэ оны 6-р сард “Мө Зи” квантын холбооны дагуул дэлхийд анх удаа мянган км-ын зэрэглэлийн хиймэл дагуулаас газар хүрэх, газраас хиймэл дагуул хүрэх хоёр чиглэлийн квантын барьцалдааг салгах, квантын хүчийг шалгах туршилт хийж амжилтад хүрч, шинжлэх ухааны зорилтыг биелүүлснийг тооцвол “Мө Зи” квантын холбооны дагуул урьдчилан төлөвлөсөн гурван зорилтоо бүрэн дүүрэн биелүүллээ.

Бид их баяртай байна. Бид хоёр жилийн хугацаа зарцуулна гэж төлөвлөж байсан чинь туршилтаа маш түргэн дуусгалаа. Ганц жилийн хугацаа зарцуулсан шүү гэжээ.

Пань Жяньвий танилцуулж хэлэхдээ: Одоо Хятад улс Австри, Герман, Итали зэрэг оронтой хамтран судалгаа хийж байна. Иймээс Хятадын квантын дагуул судлан хөгжүүлэх хэсэг ирэх сараас Европ, Азийн тив дамнасан нууц түлхүүрийг түгээх боломжийг судална. Энэ нь судалгааны хүрээнд хийж буй төлөвлөгөө юм. Хэрэглээний салбарын судалгааг ч цаашид хийх болно гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал