Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Харбин-Далянь чиглэлийн хурдны галт тэрэг зүүн хойд нутгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж байна

2017-07-11 16:16:13

2012 оны 12-р сарын 1-нд ашиглалтад орсон Харбин-Далянь чиглэлийн хурдны галт тэрэг хахир хүйтэн цаг агаарын нөхцөлд зорчих чадвартай дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэг бөгөөд, 4 жил гаруй өндөр үр ашигтай ажиллаж, давхацсан тоогоор 150 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ тоо тасралтгүй шинэ рекорд тогтоож, Хятадын зүүн хойд бүсийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэсээр байна.

Харбин-Далянь чиглэлийн хурдны галт тэрэг бол одоогоор Хятад улсын умард нутгийн хахир хүйтэн бүсэд байгуулсан анхны хурдны төмөр зам төдийгүй, мөн хүйтэн бүсийн улирлын чанартай хөлддөг хөрсөн дээгүүр явж өнгөрдөг дэлхийн анхны хурдны галт тэрэг юм. Галт тэрэг хасах 50 градусын тэсгэм хүйтэн цаг агаарт хэвийн явдаг бөгөөд Хятадын зүүн хойд гурван мужийг дайрдаг болохоор зүүн хойд нутгийн хот суурин хоорондын зорчигч тээврийн хугацааг богиносгож, иргэд нааш цааш зорчиход ихээхэн амар болжээ. Далянь хотын иргэн, хатагтай Нью:

"Урьд нь Даляниас Харбин хүрэхэд зөвхөн галт тэрэг, нисэх онгоц зорчдог байсан. Галт тэрэгний хувьд аялах хугацаа урт, 12-13 цаг. Нисэх онгоц цагийн хувьд тийм ч богино биш, хамгийн гол нь Тяньжиньд онгоц сольдог нь ядаргаатай байлаа. Харин одоо хурдны төмөр зам ашиглалтад орсноор 4 цаг яваад очдог болов. Ийм галт тэрэгтэй болсон нь маш амар, цаг хэмнэх төдийгүй суугаад аялахад тав тухтай юм" гэжээ.

Өндөрлөг, хахир хүйтэн бүс нутагт тавьсан хурдны төмөр замын хувьд Харбин-Далянь чиглэлийн төмөр зам нь зураг дизайн, барилга байгуулалт, ажиллуулах ба хамгаалах зэрэг бүх талаар тэргүүний технологитой. Бээжингийн Зам тээврийн их сургуулийн Зам тээврийн ухааны хүрээлэнгийн профессор Хань Баомин хэлэхдээ: Умардын бүс нутгийн хахир хүйтэн цаг агаар, ялангуяа өвөл зузаан цас унаснаар төмөр замд үзүүлэх нөлөөг бодолцон, Харбин-Далянь чиглэлийн төмөр замыг тавихдаа зам болон хурдны галт тэрэгний аль алинд нь онцгой технолги ашигласан юм. Тухайлбал, галт тэрэгний эд ангиудыг цаснаас хамгаалан сэргийлэх, мөн төмөр замын цас хайлуулах төхөөрөмжид бүгдэд нь онцгой технологи нэвтрүүлсэн гэжээ.

Анх Харбин-Далянь чиглэлийн төмөр замын дизайныг гаргахдаа, умардын хахир хүйтэн цаг агаарын улмаас газрын хөрс хөлдөх нөлөөллөөс зайлсхийхийн тулд төмөр замын шугамын 2/3 хувиас дээших хэсгийн замыг өндөр баганатай гүүрэн дээгүүр барихаар төлөвлөсөн юм. Нийт 162 гүүртэй, нийт урт нь 663 км бөгөөд замын нийт уртын 72 хувийг эзэлжээ.

Харбинаас Далянь хүрэх хурдны төмөр зам өндөрлөг газрын хүйтэн уур амьсгалтай нутагт ашиглалтад орсон, холын зайн анхны хурдны төмөр зам учраас өвлийн улирлын аюулгүй байдлыг бодолцож, ашиглалтад орсон эхний үедээ өвлийн болон зуны хоёр төрлийн хурдтай зорчих дүрэм хэрэгжүүлсэн юм. Өвлийн цагт 200 км, зуны цаг 300 км хурдтай байсан. 2015 оноос эхэлж, өвлийн зуны хурдыг нэгтгэж, аль алинд нь цагт 300 км хурдалдаг болгожээ. Аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд төмөр зам дагуу төмөр замын байгууллагууд шалгалтын болон арчилж хамгаалах хатуу дүрэм тогтоосон юм. Мүгдэн хотын төмөр замын газрын хурдны төмөр замын Чанчүний баруун шугамын ажил хариуцсан хэсгийн эрхлэгч Фэн Дявэй танилцуулж хэлэхдээ:

Голдуу хэдэн төрлийн шалгалт хийдэг. Нэгд, хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй шалгалт хийнэ. Хөдөлгөөнгүй шалгалт гэдэг нь өртөөнд эргүүлийн шалгалт хийнэ. Хоёрт, цогц шалгалт хийнэ. Олон салбар хамтарч шалгана. Өдөр бүр 6-7 км-т шалгалт хийнэ. Гуравт, гүүрэн дор, битүүмжилсэн торыг шалгана. Сар бүр галт тэрэг болон зам төмрийн эвдэрч сүйдсэн байдалд бүх талын шалгалт хийнэ.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал