Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

ШХАБ шинэ гишүүнээ далбаа мандуулах ёслолоор угтан авав

2017-06-16 09:25:11

ШХАБ шинэ гишүүнээ далбаа мандуулах ёслолоор угтан авав

6-р сарын 15-нд ШХАБ байгуулагдсаны 16 жилийн ой болно. Мөн өдөр Бээжин хотноо ШХАБ-ын нарийн бичгийн газар саяхан гишүүн орны статустай болсон Энэтхэг, Пакистан хоёр оронд төрийн далбаа мандуулах ёслол хийж өгчээ. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов, Хятадын ГХЯ-ны сайдын туслах Күн Шюнь-Ю, Энэтхэгээс Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Вижай Гохале, Пакистанаас Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Масуд Халид нар тус арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна. ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орон, яриа хэлцэл хийгч түнш орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчид далбаа мандуулах ёслолд оролцжээ.

ШХАБ шинэ гишүүнээ далбаа мандуулах ёслолоор угтан авав

Рашид Алимов: 6-р сарын 9-нд ШХАБ Казахстаны нийслэл Астанад дээд хэмжээний уулзалт хийж, Энэтхэг, Пакистаныг тус байгууллагын албан ёсны гишүүн орноор элсүүлэхээр шийдсэн байна. Ингээд ШХАБ-ын далбаанд "Шанхайн үзэл баримтлал"-аар эв нэгтэйгээр 8 гишүүн орны төрийн далбаа мандах болно гэжээ. Ямарваа  улс орон, байгууллага одоогийн төрөл бүрийн хурц асуудлыг бие даан зохицуулж чадахгүй юм. Энх тайван шинэ заналхийлэл, шинэ сорилттой тулгарсан үед ШХАБ-ын гишүүн орнууд эв нэгдэлтэй байж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

“Бээжин хотыг би сайн мэднэ” уралдааны 1-р хэсэг

Сэтгэлийн бэлэг- “Өвөр Монгол”

Монгол улсын гавьяат жүжигчин Т. Ариунаа Өвөр Монголын 70 жилийн ойд зориулав

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал