Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Дэлхийн геологийн парк - Асгат

2017-06-15 11:33:44

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Улаанхад хотын Хишигтэн хошууны Далайнуурт хүрч сурвалжлах аянаа үргэлжлүүлэв.

Хишигтэн нутгийн байгалийн сайханд нь сэтгэл татагдан, сурвалжилгын баг маань асга хад сүндэрлэн, агаар тэнгэр нь цэлийж, дэлхийн геологийн гайхамшиг хэмээн нэрлэгдсэн “Асгат” геологийн парктай танилцлаа.

ӨМ-ын Хишигтний дэлхийн геологийн парк нь 1343 ам дөрвөлжин километр талбайтай бөгөөд онцлог төрх бүхий геологийн тогтоцтой юм. Энд Гүнгэрийн гол, Их хянган даваа, Хоолтын гол, Улаанбутан зэрэг байгалийн үзэмжит бүс байдаг.

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын баг МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин” , “Өнөөдөр сонин”, UBS телевиз, TV5, barilga.mn, Fact.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч, ХОУР, “Талын дуу хоолой” радио, ӨМОТ,  “Солонго” мэдээллийн төвийн 10 сэтгүүлч нийлсэн 22 сэтгүүлчдээс бүрдсэн юм. ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав Улаанхад хотын Хишигтэн хошуунаас мэдээлэв


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал