Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Далайнуур (Далнуур) байгалийн хамгаалалтын бүс

2017-06-15 10:08:06

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Улаанхад хотын Хишигтэн хошууны Далайнуурт хүрч сурвалжлах аянаа үргэлжлүүлэв.

Далайнуур байгалийн хамгаалалтын бүс нь Хятадын хойд нутгийн чухал экологийн бүс бөгөөд Хятадын зүүн бүсийн нүүдлийн шувуудын өлгий юм. Мөн Азийн гол болох намаг газраар бүртгүүлсэн байна. Бид усан онгоцонд сууж Далайнуураар аялан, хөтчийн танилцуулгыг сонсож явахдаа уг нуур дал ясны хэлбэртэй болохоор нутгийн монголчууд “Далнуур” гэдэг байсныг, мөн “хунт нуур” хэмээн нэрлэдгийг ойлгож мэдлээ.

“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын хамтарсан сурвалжилгын баг МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин” , “Өнөөдөр сонин”, UBS телевиз, TV5, barilga.mn, Fact.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 12 сэтгүүлч, ХОУР, “Талын дуу хоолой” радио, ӨМОТ,  “Солонго” мэдээллийн төвийн 10 сэтгүүлч нийлсэн 22 сэтгүүлчдээс бүрдсэн юм. ХОУР-гийн сэтгүүлч Болор, Пүрэвжав Улаанхад хотын Хишигтэн хошуунаас мэдээлэв


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал