Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Каннын кино наадам эхлэв

2017-05-18 14:11:54

Орон нутгийн цагаар 17-нд, Каннын 70 дахь кино наадам Франц улсын өмнөд нутгийн Канн хотноо эхлэв. 70 жилийн ойн энэ кино наадмыг тансаг сайхан зохион байгуулжээ.

Энэ удаагийн кино наадмын нээлтийн арга хэмжээг Италийн од Моника Беллук хөтөлж, олон кино одод оролцсон ба дэлхийн оддоос бүрдсэн шүүгчдийн баг олны анхаарлыг татаж байлаа.

Өнгөрсөн зун, Канн хотын ойролцоох Нис хот террорист халдлагад өртсөн тул энэ жилийн наадмын аюулгүй байдлыг сайтар хангаж, Каннын кино наадмын ордон, улаан хивс дэвссэн талбай зэргийг тойруулан шивээс хадсан 160 метр урт ширдэг дэвсэж, ачааны том машинаар дайрахаас сэргийлэн цементээр цутгасан цэцгийн мандлууд босгон, боомтод цэргийн хөлөг онгоц байрлуулжээ. Бүртгэлээс үзвэл 140 зорчигч бүрт нэг камер оногдох хяналтын сүлжээ байгуулсан байна.

Э.Цогзолмаа орчуулав


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал